Женко ТТЭНН хэмээх шинэ намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших үү

d4e4f8e427a01704original

АН дотор Женко Х.Баттулгыг хүчгүй болгох төлөвлөгөөт ажил хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг дарж авах энэ ажил нь зүгээр л оочер дараалалд нь оруулах гэсэн хүсэл байж мэдэх юм. Гэхдээ өдгөө дараалалд оруулах гэхээсээ илүүтэй бүрмөсөн авч хаях гэж байгаа юм шиг дүр зураг ажиглагдаж эхэллээ.

“Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэгчээр Х.Баттулгын байр суурь сүүлийн үед яах аргагүй АН дотроос тодорч эхэлсэн. Н.Алтанхуягийг “унасны” дараа АН-ын дараагийн лидерээр Х.Баттулга гишүүн тодорсон нь санаандгүй зүйл биш. Гэсэн ч энэ нь зарим хүмүүст таалагдсангүй, нам дотроос нь Х.Баттулгыг “баалж” эхэлсэн. Учир нь, АН-ын өнөөгийн эрх баригчид дараагийн удирдлагуудынхаа жагсаалтад Х.Баттулга гишүүнийг багтаагаагүй юм. Өдгөөгийн байр сууриар бол Х.Баттулга гишүүн АН-ын дараагийн төрийн гурван өндөрлөгийн аль нэг нь болох бүрэн боломжтой. Гэсэн ч “Алтангадас”-ыг унагаж хөл дээрээ тогтсон Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын “Соёмбо” фракц одоо Х.Баттулгын МоАХ фракцийг үгүй хийхээр тэмцэл өрнүүлж байна. Энэ тэмцэлдээ Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч байгаа бөгөөд хэрвээ МоАХ-ыг дарж авч чадвал “Соёмбо” үнэхээрийн дээшээ гарч чадна.

Гэхдээ энэ бүхний эцэст “Соёмбо” З.Энхболдын “Шонхор” фракцтай хүч үзэж л таараа. Ямартай ч, “улстөрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг” учраас энэ мэт албан тушаалын төлөөх тэмцлээс үүдэж АН авралгүйгээр задарч эхэлсэн. Нөгөө талаас Х.Баттулга гишүүнийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гэх юм билээ. Хэрвээ энэ үнэн бол Х.Баттулга гишүүн болон өнөөгийн Ерөнхийлөгчийн хооронд томоохон зөрчил үүссэн нь тодорхой. Учир нь, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрийн “залгамжлагч”-аараа Хотын дарга Э.Бат-Үүлийг сонгоод буй. Тиймээс АН багтаж шингэх зайгүй болсон Х.Баттулга гишүүн Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ыг авсан аж.

Тус нам өчигдөр их хурлаа хийж намын даргаараа УИХ-ын гишүүн Г.Уянгыг сонгосон. Тэгэхээр “Баянгол” зочид буудлыг шалгахад ямар ч хамааралгүй атлаа ирсэн ганц хүнээр тодроод байсан Г.Уянга гишүүн зүгээр ч нэг ирээгүй болж байна. Түүнчлэн ТТЭНН-ын гишүүнээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочид тэр чигээрээ шахуу элссэн, Женкогийн талын хүмүүс их байгаа нь уг намын ард Х.Баттулгыг байгааг гэх сэжгийг улам бүр бататгаж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Г.Уянга ТТЭНН-ын “гүйцэтгэх захирал”-аар ажиллаж, Х.Баттулга байдлыг харж байгаад намдаа орох цаашлаад намаасаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ шийдэх бололтой.

ТТЭНН-ын их хурал

 

 

 

 

 

 

/гэрэл зургийг фэйсбүүкээс авав/

Төгс

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …