О.Машбат нь сүүлийн жилүүдэд АНУ-ын Чикаго хотод амьдарч байсан бөгөөд Монголдоо байхдаа “Монголжин” студиэ байгуулан дэлгэцийн уран бүтээлүүдийг амжилттай хийж байсан. Гэр бүлийн хувьд Америк оронд ч бас “Машбат фильм” компаниа байгуулан уран бүтээлийн олз омог ихтэй байлаа.
“Машбат фильм”-ээс Америкт суугаа монголчуудын амьдралаас сэдэвлэн “Үгүйлэн санана…” цуврал нэвтрүүлгээ хөтлөн явуулах болсон нь гадаадад суугаа Монголчууд төдийгүй элэг нэгт ахан дүүсийнх нь эрэлт ихтэй, үзэх дуртай нэвтрүүлэг болж чадсан юм.
Найруулагч О.Машбатын хувьд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Сийлэн бөөр”, “Вансэмбэрүү” зэрэг зургаан киногоо нэгтгэн, англи орчуулгатай DVD болгон гаргаж Америкт өргөн барьсан юм. Түүнийг хийсэн бүтээсэн зүйлтэй, олноо тодхон мөртэй явсаныг дэлгэцийн урлагийн түүх гэрчилнэ.
Найруулагчийн ар гэр, үр, хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.