Өнөөдөр болох үйл явдал

download-49-1009.00 цагт: “Санхүүгийн зах зээл ба эдийн засгийн хөгжлийн гарц”, “Улаанбаатар хотын өрхийн амьжиргааны түвшний суурь судалгаа”, “Монгол Улсын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн үү” зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг СЭЗДС-ийн С байрны 4 давхрын хурлын зааланд зохион байгуулагдана. Утас: 99046147


11.00 цагт: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн хорин жилийн ой, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн “Өөрчлөгч” клубын зургаан жилийн ойн хүрээнд “Бүртгэл, аудитын хөгжил бидний амьдралд” сэдвээр сэтгүүлчдийн дунд зарлаж буй бүтээлийн уралдаанд зориулсан санхүү бүртгэлтэй холбоотой мэдээлэл өгөх сургалт ММНБИ-ийн байр /Баруун 4 замаас Бөмбөгөр өгсөх замд Санхүүчдийн төв/-д болно.


11.00 цагт: Олимпийн эрх олгох Азийн АШТ-д оролцох тамирчид БТСХТ-ийн 4 давхарт хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99114938


11.00 цагт: НЗДТГ, НАЖГ-аас зохион байгуулах Олон Улсын “SES” байгууллагын мэргэжилтэн, Герман улсын зөвлөх эксперт Хайди Диксон “Найрсаг Улаанбаатар” зочид буудлын үйлчилгээний мэргэшүүлэх сургалт “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд болно. Утас: 99838674, 88868805


11.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэлнэ. Хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2016 оны төсөв баталсан НИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас 325044, 88781218


11.00 цагт: Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах дэлхийн өдрийг угтсан аяны нээлт Хүүхдийн ордонд болно. Арга хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн асуудал хамаатай Хууль зүйн яам, ЭМСЯ, ХАХНХХЯ, ЦЕГ, ХЭҮК, хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан хамгийн гол нь хөдөлмөр хийхээс аргагүй болж буй 250 гаруй хүүхдүүд оролцоно. Утас: 91915340


11.00 цагт: ЕБС-ийн сурах бичгийг хэвлэх тендер жилээс жилд будлиантай явагддаг. Энэ жил мөн л будлиан үүсч БСШУ-ыг шүүхэд өгсөн, төрийн өмчит үйлдвэрүүд хувийн хэвшлийхэнтэй шударга бус өрсөлддөг гэх мэт асуудлаар Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо болон Хэвлэх үйлдвэрүүдийн захирлууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: “Эрүүл мэндийн салбарт тавтай морил” сэдэвт хөдөлмөрийн яармаг МҮЭСТО-ны 2 давхарт болно. Утас : 99039674, 89030989, 99080928


11.40 цагт: 960 хүүхдийн суудал бүхий Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн шав тавих ёслол болно. Утас: 88084815


12.00 цагт: Хэнтий аймгийн залуучуудын дунд зохиогддог “Алтан цом” спортын наадмын нээлт Спортын төв ордонд болно.


12.00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хөлбөмбөгийн Холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажиллагаа Монголын Хөлбөмбөгийн Холбооны байранд болно.


12.30 цагт: Хөдөлмөрийн сайд, Үндэсний хорооны дарга Г.Баярсайхан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх тохиролцоонд хүрч чадсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Хөдөлмөрийн яамны байранд болно. Утас: 91915340


13.00 цагт: Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сонгино” бие даан амьдрах төв хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдаж, буй асуудлаарх хэлэлцүүлэг “Ирээдүй” цогцолборын 81 дүгээр сургуулийн хурлын зааланд болно.  Утас: 95111223,95845091


14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд /Дүнжингарав төв/ болно. Хуралдаанаар Эх хүүхдийн эрүүл мэнд, Улаанбурхан өвчний талаарх цаг үеийн мэдээлэл, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тайлан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн танилцуулга асуудлыг хэлэлцэнэ. Утас: 91040607


14.00 цагт: “Мөрөөдлийн өрөө” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн тарианы өрөөг шинээр тохижуулсныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Төслийн нээлтэнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид, хамтран ажилласан байгууллага, Ротари төлөөлөл хүрэлцэн ирэх юм. Утас: 99237588, 99911871


15.00 цагт: МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Нэр судлалын төвийн судалгааны хүрээнд цөөнгүй улс орны эрдэмтдээс монгол, англи, орос, франц, хятад хэлээр бүтээсэн өгүүллүүдийн цомог болсон “Дэлхийд тархсан монгол газар нутгийн нэр” номын нээлт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар (Соёлын төв өргөө)-ын 3 дугаар давхрын хурлын танхимд болно. Утас: 99045949


17.00 цагт: Зохиолч, яруу найрагч Х.Дэмбэрэлийн “Хазаарын чимээ” хүүхдийн богино өгүүллэгийн номын нээлт Соёлын төв өргөөний Хүүхдийн номын ордонд болно. Утас: 89665316, 99704577

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …