Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн улаанбурхны эсрэг хандивын аян өрнүүллээ

COG_6333Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд итгэлийн гараа сунгалаа. Тэд өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, Улаанбурхан өвчин туссан нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй байгаа хоёр ширхэг аппарат мөн шаардлагатай байгаа амин дэмүүдийг эмнэлгийн удирдлагууд, эцэг эхүүдэд хүлээлгэн өгсөн юм.  Өнөөдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн бяцхан нярай нарт  энэхүү өвчнийг анагаахад дархлааг нь дэмжих амин дэм маш чухал гэж байсныг ийнхүү хүлээлгэн өгсөн юм.

Түүнчлэн хүүхдүүдээ сахиж байгаа эцэг эхүүдэд нь зориулж хүүхдийн живх, утлага гэх мэт хэрэгцээт олон зүйлсийг Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг бусад хүмүүстэй хамтран хандивын аяныхаа хүрээнд хандивлалаа. Мөн цаашид тус нийгэмлэгээс хүмүүсийг улаанбурхны эсрэг хандивын үйл ажиллагаанд уриалан үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгээс зохион байгуулсан “Монгол Туургатан Мисс” тэмцээний тэргүүн Мисс Арюна Жаргаловна Бубеева тус эмнэлэг дээр очсон юм. Тэрээр миссийн тэмцээний үеэр зохион байгуулж байсан “Сүүн дусал” аяны үргэлжлэл болсон энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ийнхүү идэвхтэй гар бие оролцсон юм.

COG_6333_1 COG_6371 COG_6385 COG_6387 COG_6393 COG_6396 COG_6367 COG_6347 COG_6346 COG_6329 COG_6315 COG_6312 COG_6309 COG_6307

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …