Улаанбурхан туссан хүүхдээ яаран битгий эмнэлэгт авч оч Эмгүйгээр эмчилж болдог

c0b06548323b585122d9e23d450d9055_x3УЛААН БУРХАН туссан хүүхдээ яаран битгий эмнэлэгт авч оч,
Эмгүйгээр эмчилж болдог.
Ээжүүд минь би энэ улаан бурхан Монголд ийм гамшигийн хэмжээнд хүрсэн гэж үнэндээ бодсонгүй явлаа. Сүүлийн үед угаасаа завгүй ажил ихтэй байлаа, гэтэл урд шөнө нэг ээж хүүхдээ улаан бурханаар алдсаныг уншаад сэтгэл зүрх өвдөөд бүр уйллаа. Тэгээд дөнгөж сая бас сэтгэгдэл бичээд ер нь үүнийг яаж эмчилдэг вэ гээд хайж үзлээ.
Ээжүүд минь улаан бурханы вирус биед ороод 7-10 хоногийн дараа арилдаг гэнэ. Та нар шинж тэмдэгээ аль хэдийн мэдээ байлгүй . Хамраас нь нус гоожно, нүд нь улайж ус гүйнэ, зовхи нь унжиж хавдана . Эсвэл саарал жижиг цэг амны эргэн тойрон гарна. 40 хүртэл халуурна, ханиана, хоолны дуршилгүй болно бүх булчин өвдөнө, сульдаж ядрана. Энэ бол эхний шинжүүд… 2-3 хоногийн дараанаас нь чих хүзүүний араас улаан юм туурч эхэлнэ. Тууралт үүсэхээс өмнө эхлээд аман дотор саарал цагаан жижиг тууралт гарч эхэлдэг юм байна шүү бас.

13062526_986981818055429_1332682156341706573_n
Улаан бурхан яг шууд эмчилдэг ямар ч эм тариа байхгүй юм байна шүү хүмүүс ээ. Ихэнхдээ аяндаа өөрөө 7-10 хоногийн дотор эдгэнэ. Харин энэ хооронд асаргаа их чухал … хүүхэд гол нь маш их халуурч цангаад шингэний дутагдал болдог гэж байна. Ойр ойрхон буцалгаж хөргөсөн бүлээн ус ойр ойрхон уулгаж халуун бууруулах эм өгнө. Хэзээ ч АНТИБИОТЕК ӨГЧ болохгүй. Хүндрүүлнэ гэнэ.
Нүднээс гарч буй зүйлийг нүдийг байнга цэвэрлэнэ. Гэхдээ маш сайн ариутгасан хөвөнгөөр усанд базаж арчиж цэвэрлэнэ. Нэг арчсан хөвөнг дахиж хэрэглэж болохгүй. Хурц тод гэрэлтэй өрөөнд байлгаж болохгүй… нүд нь өвдөж байгаа тул өрөөний хөшигөө хааж нар гэрлийг багасга.
Ханиалга намдаахын тулд гэрээ уур чийгээр дүүргэ… та нар байранд байдаг нь банны өрөөгөө халуун усны шүршүүрээр уур үүсгэж байгаад хэдэн минут хүүхдээ утаарай. Хоолойг нь чийглэж ханиалгыг бууруулж тайвшруулдаг.
Маш ойр ойрхон шингэн уулгах чухал. Ер нь бодоод байхад манайхны хүүхдүүдээ халдвартад аав ээжүүдийг нь 4-5 цаг оруулахгүй байгаа нь харин ч хүүхдийг алаад байгаан биш үү гэж бодогдож байна. Хүүхэд бараг 10-20 мин тутамд байнга шингэн уух хэрэгтэй тэгэхгүй бол энэ өндөр халуун нь булчин өвтгөж их өвдөлт өгч ам хатсанаас хоолой арган их ханиаж булчин чангалан .. хүүхэд хэт цангалт болж үүнээс болж үхэлд хүрэх аюултай гэж байна шүү.
-Ээжүүдээ халдвартад байгаа ээж аавуудад чадахаараа дуулгаарай, хүүхэд дээрээ цаг тутам орж ус уулга ер нь маск зүүгээд үргэлж хажууд нь хамт бай гэж хэлж өгөөч… эвийдээ бүүр яаж тарчилж байгаа бол доо ам нь цангаад … бас ээж нь нялх хүүхдээ цээжээ нүцэглээд арьс арьсаараа мэдэрч тэврэх нь их чухал хүүхэд өвчин эсэргүүцэх чадвар сайжирна ээжтэйгээ байгаагаа мэдрээд тайвширдаг гэнээ. Гэтэл манайхан оруулах ч үгүй байгаа биз дээ. Хөхүүл бол хөхөө байнга өг гэж -байна. За хүүхдээ ингээд сайн асарч цангуулахгүй ингэж чадвал хоноод аяндаа эдгэдэг гэж байна. Ээж нь ялангуяа өмнө нь вакцин хийлгэсэн бол өмнө нь тусаад эдгэсэн бол нялх хүүхэд 6 сар хүртэл үүнийг тусахгүй байх дархлаатай байдаг юм байна шүү.
Хэзээ яаралтай эмнэлэгт очих вэ?
Хүүхдийн амьсгал тасалдах , хүнд амьсгалах, цустай ханиах, нүд нь сааралтаж унжийгаад бүүр сулидах зэрэг шинж илрэх үед яаралтай тусламжинд хандана .
Энэхүү мэдээллийг Англи улсын эрүүл мэндын яамны албан ёсны хуудаснаас авсан болно. Цааш нь бүгд түгээж олон хүнд тараана уу.

эх сурвалж: Buus Lice

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …