Г.Туулхүү: Б.Булган цагдан хорих ангид 14 хоног эмчилгээ хийлгээд буцсан

146121390957185ad5daba1

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан байгаа бөгөөд чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж байгаагаа хуулийн байгууллагаас тайлбарлаж хэлэлгүй өнөөдрийг хүрсэн юм.

Түүнд холбогдох хэргийг “маш нууц” хэмээн төрийн нууцад хамруулсан байгаа. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Тэгвэл олон сар хоригдсон Б.Булганы биеийн байдал маш муудсан байна гэдгийг өнгөрсөн долоо хоногт эргээд ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Л.Болд нар олон нийтэд хандаж мэдээлсэн байгаа юм. Тиймээс тэрбээр эмчилгээнд цаг алдалгүй оруулах шаардлагатай гэж үзэж, мөн эрхийг нь хангах, шаардлагатай эмчилгээнд хамруулж өгөх хүсэлт тавьсан гэх мэдээлэл бий.

Харин одоогоор Б.Булганы хүсэлт хууль хяналтынхан ямар ч хариу өгөөгүй байгаа аж. Биеийн байдал нь үнэхээр муу, эмчилгээ хийлгэх шаардлагатай юу гэдэг талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү “Сэжигтэн яллагдагч хоригдоход хувийн хэрэг нээдэг. Тэнд бүх эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулдаг. Б.Булганы хувьд Цагдан хорих 461 дүгээр ангид ирж 14 хоног эмчилгээ хийлгээд буцаж очоод долоо хонож байна. Тийм учраас шинжилгээ хийлгэдэггүй гэж хэлж чадахгүй байна” гэжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …