“Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн” клуб,” “Залуу захирлуудын холбоо” хамтран зохион байгуулж буй “Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аврая” аянг өрнүүлж байгаа билээ. Аянд хандив өргөж байгаа хүн, албан байгууллага нараа алдаршуулах цаашид сайн үйлсийн аян идэвхитэй нэгдэх залуусаа уриалах ажлыг идэвхитэй хийж байна.
Эдгээр ажлууд ар араасаа хийгдэж байгаа бөгөөд заримаас нь цухас дурьдвал 4-р сарын 28ны 18цагт Ramada busines centeriin 4 давхарт “Залуу захирлуудын холбоо”-ноос зохион байгуулах уулзалт өдөрлөг болно. Энэхүү арга хэмжээнд “Хера Холдинг” группын ерөнхий захирал ХасСуурийн Ганхуяг илтгэгч зочиноор оролцох болно. Оролцогчид маань хоорондоо танилцан нэрийн хуудсаа солилцож бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх арга замыг хэлэлцэх болно. Хураамж 10 000 төгрөг бөгөөд tax-ны 30-50 хувь “Бяцхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс аврая ” сайн үйлсийн аянд хандивлагдана. Энэ аянг дэмжиж мөнгөн хандив өргөж буй “Залуу захирлуудын холбооны гишүүддээ талархсанаа илэрхийлэж байгаа бөгөөд Нийгмийн хариуцлагатайгаар Нэгдэж Сэтгэлээрээ оролцохыг уриалж байна.
Үүнд зарим үйлээс хүргье.
“INFINITE INNOVATION” LLC – захирал Д.Баасансүрэн 100.000 төгрөг
“АЛТАЙН ГАН ЗАМ” ХХК – захирал C.Ганбаатар 180.000 төгрөг
“G CОММUNICATION” LLC – захирал Б.Эрдэнэтулга 200.000 төгрөг
” MLGDD ” LLC – захирал Ц.Отгонбаяр 100.000 төгрөг зэргийг хандивлаад байгаа бөгөөд үүнээс онцлоход Төв аймгийн Заамар сумын залуу бизнес эрхлэгч С.Амгаланбаатарыг дурьдаж байна. Урьд нь “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн” клубээс зохион байгуулсан “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье” сайн үйлсийн аянд идэвхитэй оролцож хандив өргөж хамтран ажилласан билээ.
Харин энэ удаад “Бяцхан зрхнүүдээ аюулт өвчнөөс аврая” аян мөн идэвхитэй оролцож хандив өргөж байгаа бөгөөд нийгмийн эмзэг асуудалд сэтгэл зүрхээ гарган хамтран ажилладагт баярлаж байна. Улс нийгэмд тулгамдаад байгаа асуудалд залуу хүн, удирдагч хүн, аав хүн, иргэн хүний сэтгэл гарган ажиллаж байгаа танд “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн” клуб болон “Залуу захирлуудын клуб”-ийнхэн талархсанаа илэрхийлж байна.
Мөн 4-р сарын 30-нд уг аянаар цугласан мөнгөөрөө Улаанбурхан өвчний эсрэг эм, тариаг авч хандивлах нийгмийн үйлнээ та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99189181 утсаар холбогдоорой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Б.Саран