
Дэлхийн ууган нэр хүнд бүхий Британийн стандартын байгууллага \BSI\ Mонголд төлөөлөгчийн газраа нээсэнтэй холбогдуулан тус байгууллагын бүсийн захирал Дмитрий Ярцев болон олон улсын төсөл хариуцсан захирал Владимир Якубов нар манай улсад гурав хоног ажлын айчлал хийлээ.
Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудтай уулзаж ISO стандартуудын талаар ярилцаж санал бодлоо солилцов. Мөн энэ үеэр Дмитрий Ярцев ISO стандартуудыг танилцуулах үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 200 гаруй байгууллага аж ахуйн нэгж хамрагдлаа. “Монголд олон улсын стандартыг сонирхож байгаа болон үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хүсэлтэй байгууллага олон юм.
Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэдэг нь дэлхийд хүлээн зөвшөөрдөх алхам. Тиймээс ирэх есдүгээр сард BSI байгууллагын техникийн хорооны хурлыг танай улсад анх удаа зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээн Дмитрий Ярцев захирал ярив.
Энэхүү хурлыг зохион байгуулснаар манай улсад 300 орны төлөөлөгч ирэх ажээ. BSI нь олон улсын стандартын ISO байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн 100 гаруй орны 90 мянга гаруй байгууллагатай хамтарч ажилладаг юм байна.
Эх сурвалж: Zaluu.com
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл