Ойн төгөл, цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй амьдардаг хүмүүс чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх зэргээс хол байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон аж.
2010-2011 онуудад 65-аас дээш насны 250 мянган хүний эрүүл мэндийн байдалд судлаачид дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ тэдний гэрийн хажууд мод, цэцэг ургамал байгаа эсэхийг харгалзаж үзсэн байна.
Тэгтэл ногоон байгууламжууд хүмүүний сэтгэлийн хямралт байдал, агаарын бохирдол зэргийг бууруулснаар биеийн идэвхтэй байдалд оршуулж, хоорондоо харилцахад тус дэм болдог гэдэг нь тогтоогджээ. Ялангуяа орлого багатай хүмүүсийн харилцаанд энэ нь хамааралтай юм.
Судалгааг явуулагчдын нэг Жоанн Ломбардын хэлснээр бол энэ судалгааны дүнг орон сууцны хорооллуудыг төлөвлөхдөө харгалзаж үзэх ёстой аж. Оршин суугчдын эрүүл мэндэд хүрээлэн буй ногоон байгууламжууд ямар нөлөөлөл үзүүлдгийг анхааралдаа авах нь чухал гэж тэрбээр мэдэгдэв.
Эх сурвалж www.wikimon.mn