Халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийлээ

Улсын хэмжээнд малын гоц халдварт хонь, ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ,Айраг,Сайхандулаан, Төв аймгийнМөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ сум зэрэг 5 аймгийн 24 суманд онош нь батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн нутаг дэвсгэрт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалтын ажлыг зохион байгууллаа.

1991275571eefc6bf8b501

Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжаар 85,032,911 сая төгрөгийг зарцуулан Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган бүртгэх 5-н товчоонд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 24 цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийн байнгын пост ажиллуулсан.

Мөн нийслэлийн Засаг Даргын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/218 дугаар захирамжаар 26,533,000 сая төгрөгийг шийдвэрлүүлэн нийслэлийн 8 дүүрэгт хаваржиж буй малчин өрхийн нийт 159171 хонь, шинээр төллөсөн 4832 хурганд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулаа ажлыг зохион байгууллаа. Ийнхүү мэргэжлийн байгууллагууд хамтран малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулснаар нийслэлд 1 тохиолдлоос өөр бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Bataar.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …