“Хэро энтертайнмент”-ийг шүүхэд өгчээ

14617155635720026b43cd6Хэдхэн хоногийн өмнө жүжигчин Б.Амарсайханы тоглосон “Би юу хийчихэв ээ” гэх АН-ыг буруутгаж, сонголтондоо харамсаж буй талаарх бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ даруйд тус бичлэгийг “Хэро энтертайнмент”-д УИХ-ын гишүүн Х.Баттулга захиалж хийлгэсэн гэх хардлага ч багагүй өрнөөд байсан. Тэгвэл  “Херо энтертайнмент”-ийн графикч Ц.Мөнх-Очир “Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудалд Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй. Х.Баттулга гишүүн бол зүгээр л манай нэвтрүүлгийн хөтлөгч” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.

Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын зүгээс “Херо энтертайнмент”-ийг шүүхэд өгч, дээрх захиалгыг өгөөгүй гэдгээ нотлуулахаар болсон байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Манай намаас тус студид захиалга өгч дээрх бичлэгийг хийлгээгүй. Ямар шалтгаанаар “Херо энтертайнмент”-ийнхан МАН-ын захиалгаар хийлгэсэн гэж мэдээлэл хийснийг гайхаж байна. Тиймээс энэ асуудлыг шүүхэд өгч шийдвэрлүүлэн, намын нэр хүндийг цэвэрлүүлэхээр болсон” гэлээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …