“Цагдаа-фото дуранд” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

13015098_1680072365578866_4081153409274276842_nЦагдаагийн ерөнхий газрын Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төв, Хэвлэл мэдээллийн төв, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг угтан цагдаагийн байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, алба хаагчдыг сурталчлан таниулах зорилгоор “ЦАГДАА-ФОТО ДУРАНД” гэрэл зургийн уралдаан зарлалаа.
Тус уралдаан мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид гэсэн 2 ангилалаар зохион байгуулагдах ба “Цагдаа-Фото дуранд” сэдвийн хүрээнд цагдаагийн байгууллага, түүхэн замнал, алба хаагчдын үйл ажиллагаа, ажлын онцлог, цагдаагийн байгууллагын бахархал, үлгэр дуурайлал, мэргэжлийн ур чадвар, цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, цагдаагийн алба хаагчдын гэр бүл, найз нөхөд, чөлөөт цагийг харуулсан сэдэвтэй гэрэл зургууд байна. Уралдаанд оролцуулах бүтээлийг 2016 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 27-ны дотор Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төвд өөрийн биеэр авчирах, policephoto2016@gmail.com  хаягаар ирүүлэх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80060607 дугаарын утсаар лавлана уу.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …