Өнөө маргаашгүй бяцхан үрээ өлгийдөхөөр бэлтгэж буй эхчүүдэд нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе.
Шведийн эрдэмтэд дөнгөж төрсөн хүүхдийн хүйг тэр даруй таслаж болохгүй гэдгийг сануулж байна. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд дөнгөж төрсөн 382 хүүхдэд 4 нас хүртэл нь судалгаа хийжээ.
Эдгээр хүүхдүүдийг хоёр бүлэгт хувааж, нэг хэсгийг нь төрөөд 10 секундын дотор, нөгөө хэсгийг нь төрснөөс 3 минутын дараа хүйг нь тасласан аж.
Тэднийг 4 нас хүрэхэд нь хэд хэдэн туршилт хийсэн /оюун ухааны , авто ур чадварын, асуудлыг шийдвэрлэх, харилцааны болон зан байдлын/ ба 3 минутын дараа хүйг нь тасласан хүүхдүүдийн IQ илүү өндөр түвшинд байсан гэнэ. Мөн дээрх ур чадварууд нь ч харьцангуй илүү байгааг нотолжээ.
Төрсний дараа 3 минут өнгөрөхөд 80-100 мл цус хүүхдэд ирдэг байна. Энэ нь томчуудтай харьцуулахад бага юм шиг санагддаж болох юм. Гэвч хүүхдэд маш их бөгөөд 115-125 мг цусанд 75 мг төмөр агуулагддаг байна. Энэ нь цус багадалтаас урьдчилан сэргийлэх гайхалтай арга юм. Мөн тархины хөгжилд ч их тустай ажээ.
Эх сурвалж: Zaluu.com