Улаанбурхан өвчин улам хүрээгээ тэлж байна

b4617ff26255061c9fc4d0c1ab52b358f101b570Энэ оны дөрөвдүгээр сарын 24ны байдлаар улсын хэмжээнд Улаан бурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4-р сарын 25, 21-ний хооронд 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ. Гэсэн ч   энэ өвчин Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотод тархалт өндөр байна.

Өвчлөл 0-3 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2208 өвчтөн хандсаны 77% нь улаан бурхан өв чиний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18% нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-9 сартай 21 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.Мөн Өвөрхангай аймагт 1006 хүн өвчилсөн 2 хүүхэд эндсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5 хүүхэд маш хүнд 2 том хүн бас хүнд аймгийн эмнэлэгтээ нийт 42 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 19 хүүхэд 23 том хүн байна гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн Нийслэлийн налайх дүүрэгт он гарсаар 200 хүн Улаан бурхан өвчнөөр өвчилсөн байна.Хамгийн сүүлд авсан мэдээллээр ХӨСҮТ-өөс Налайх дүүрэг рүү шилжүүлсэн хүүхэд нас баржээ. Мөн Баянзүрх дүүрэг рүү шилжүүлсэн хүүхэд ч эндсэн гэдгийг ойрын эх сурвалжууд мэдээлэлж байна.  Бас хүүхдээ  цагт оройн сахиж байгаа эхчүүд хэл ам хийгээд байна гэсэн шалтгаанаас хүүхдүүддээ өглөө.

Б.ТЭНГИС

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …