Д.Дагвадорж хүндэт доктор болжээ

13076570_1734318326853371_3552298560147589801_nМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Япон Улсын Нагоно мужийн Мацумото их сургуулийн хүндэт доктор болжээ.

Тэрбээр сүүлийн үед ойр ойрхон Наран улсыг зориод байсан нь ийм учиртай байсан аж. Түүнчлэн их аварга Монголоосоо олон хүүхэд Японд сургахаар болсон байна. Тэдний нэг нь хэдхэн хоногийн өмнө “Буянт-Ухаа” спортын ордонд болсон “Рио-2016” олимпийн эрх олгох чөлөөт, сонгомол бөхийн “Ulaanbaatar-2016” олон улсын тэмцээнд оролцсон Ц.Намуунцэцэг юм. Мөн  Улаанбурханы асуудалд багагүй анхаарал хандуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд ХӨСҮТ-д хэрэгтэй чухал аппаратыг Япон Улсруу захиж өөрийнхөө мөнгөөр авахуулахаар болсон юм.

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …