Залуу бүсгүйдээ бөгж бэлэглэн гэрлэх санал тавьсаны дараа сүйт бүсгүйн талын найз нөхөд, ар гэрийнхэн гээд олон хүн төрөл бүрийн асуултаар булж эхэлдэг. Гэхдээ шинэхэн сүйт бүсгүйгээс асууж болохгүй зүйлс бас байдаг юм байна.
1. Хуримынхаа өдрийг товлосон уу?
Ийм асуултыг хамгийн түрүүнд тавих нь тодорхой. Гэхдээ залуу хос хуримдаа бэлтгэх гээд тэвдэж яваа тул хуримынх нь өдрийг сануулахгүй байх нь чухал.
2. Нэг хүнтэй бүх амьдралаа өнгөрүүлж чадах уу?
Нэг хүнтэй нэг насаараа хамт амьдрахад асар урт хугацааг туулна. Сүйт бүсгүйд энэ талаар бүү цухуйлга. Нэг насных нь амьдралыг эртнээс сануулж, элдэв бодолд автуулахын оронд сайн хүн сонгосон ямар азтай бүсгүй болохыг нь хэлж, сэтгэлийг нь засч бай.
3. Хүн дагуулж ирж болох уу?
Хэрэвзээ таныг хүн дагуулж ир гээд нэмэлт урилга өгөөгүй л бол энэ талаар асуух нь байтугай бодох ч хэрэггүй. Яагаад гэвэл сүйт бүсгүй амьдралдаа ганц тохиох баярт өдрөө зөвхөн дотны хүмүүсээ байлгахыг л чухалчилдаг юм даа.
4. Жаахан хоцорч очих юм шиг байна. Болох уу?
Ингэж хэлэх нь байтугай, тойруугаар ч ойлгуулж болохгүй. Сүйт залуу, бүсгүй хоёр хуримын бөгжөө солилцохоос өмнө та ирж амжаагүй, мөн тэд анзаараагүй бол энэ тухайгаа хав дараад л өнгөр.
5. Хүүхдүүдээ дагуулж очиж болох уу?
Та хуриманд гэр бүлээрээ уригдаагүй л бол хүүхдүүдээ өөр хүнээр харуулахаас өөр аргагүй. Хэрвээ та өөрөө л хүүхдээ дагуулж очиход сүртэй зүйлгүй гэж бодсон бол сүйт бүсгүйд хуримын орой төлөвлөсөн тусгай хөтөлбөр байж болно шүү дээ.
6. Хэзээ хүүхэдтэй болох вэ?
Залуу хүмүүс үр хүүхэдтэй болох нь угаас тодорхой тул иймэрхүү асуулт илүүц болно. Бүр ярианы эрчийг ч сулруулж мэдэх юм. Хэзээ хүүхэдтэй болох вэ? гэдэг асуултыг хүн бүр л тавьдаг шүү дээ. Ядах нь ээ, өмнө нь нөхөрт гарах нь уу? гэдэг асуултад дарагддаг байсан залуу бүсгүйчүүдийн хувьд дараагийн асуудлыг асуухад илүүц юм.
7. Хуримаа ингэж хийвэл яасан юм бэ?
Сүйн бөгж аваад сэтгэл хөөрч, хөл нь газар хүрэхгүй яваа сүйт бүсгүйг хуримаа яаж хийхэд нь зөвлөгөө өгөхөөс зайлсхий. Зөвлөгөө өгсөн ч бусад хүмүүс хэрхэн хийснийг ярьж, тэдэн шиг адилхан хий гэж зөвлөхгүй байвал бүр сайн. Учир сүйт бүсгүй бүр давтагдашгүй хурим хийхийг охин байхаасаа л мөрөөддөгтэй холбоотой.
8. Надаас ямар бэлэг авмаар байна вэ?
Энэ бол хориотой 13 асуултаас хамгийн мэдрэмжгүй, тэнэг асуулт нь юм. Хурим нь болох гэж байхад юу өгөх вэ, юу авах вэ гэж битгий асуу. Сүйт бүсгүйн хуримынхаа үеэр зөвхөн сэтгэлийн бэлэг л авахыг хүсдэг юм.
9. Ямар даашинз өмсөх гэж байна даа?
Сүйт бүсгүйн хамгийн чухал гангараа бол даашинз нь юм. Харин хуримынхаа өмнө даашинзаа сонгохдоо дотны найзуудтайгаа дэлгүүр хэсэх нь тодорхой боловч сонголт хийхэд нь хөндлөнгөөс бүү оролц. Сүйт бүсгүй хуримынхаа өдөр зөвхөн өөрийнхөө хүслээр л ямар харагдахаа шийднэ.
10. Тэгж байгаад очих үгүйгээ хэлчих үү?
Хуримлагч хос хуриманд нь ирэх хүмүүсийн жагсаалтыг гаргаж, суудлыг нь хуваарилах учиртай тул очих үгүйгээ эртхэн хэлж бай. Тэгж байгаад гэвэл сүйт бүсгүйн төлөвлөгөө гаргах ажил хойшилж, хурим ч замбараагүй болох эрсдэлтэй.
11. Ямар нэгэн юмаар туслах уу?
Ингэж асуувал хэн ч байсан тийм л гэж хариулах учраас ийм асуухаар асга гэдэг шиг тусалж чадах зүйл байвал үг дуугүй сайн дураараа нэмэр бол.
12. Хуримаа больчихож болохгүй юм уу?
Сүйт бүсгүй танд хурим хийхэд хэчнээн их зардал орж буй талаар удтал ярих байх. Магадгүй хурим хийхдээ дурамжхан байгаа мэт харагдаж ч болох юм. Гэсэн ч та хуримаа хойшлуулах эсвэл цуцлах талаар нэг ч үг бүү цухуйлгаарай. Сүйт бүсгүйчүүд мөнгө санхүү дээр хэчнээн гомдоллосон ч хуримнаасаа татгалзана гэж хэзээ ч байхгүй.
13. Айж байна уу?
Ямар ч хуррим байсан залуу хосын хүслээр л болдог зүйл учраас амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдөр сандарч байна уу?, айж байна уу? гэх мэтийг битгий асуугаарай.
Эх сурвалж: Zaluu.com