1. Шалгалт авах өдөр: 5-р сарын 14 ~ 15-ны өдөр (Бям ~ Ням.)
2. Шалгалт авах цаг:
Шалгалтын өмнө суудлаа эзлэх цаг
Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг: 08:30 (1-р ээлж, 3-р ээлж), 12:30 (2-р ээлж, 4-р ээлж). Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.
Шалгалт өгөх ангийг шалгалт авах өдөр шалгалтын байрны самбар дээр тавина.
Шалгалт эхлэх цаг
1-р ээлж болон 3-р ээлж: 10:00~11:10 (Уншлага 10:00~10:40, Сонсгол 10:40~11:10)
2-р ээлж болон 4-р ээлж: 14:00~15:10 (Уншлага 14:00~14:40, Сонсгол 14:40~15:10)
Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах өдөр цагтаа ирээгүй тохиолдолд шалгалтанд оруулахгүй, нөхөж шалгалт авахгүй болно.
3. Анхааруулга
Өөрийн шалгалт өгөх газар, өдөр, цагийг сайтар лавлаж харахыг анхааруулж байна. (Зөвхөн заасан газар, заасан цагт шалгалтанд орох боломжтой.)
Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд тараах хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариантыг хэвлэсэн болно.
Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант (A, B, C, D)-тай ижил варианттай тестийг авч бөглөх ёстой.
Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.
Хариултын хуудас Нэг хүнд нэгийг тараах бөгөөд засах юмуу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.
Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.
Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)
СХТТШ-нд хурууны хээ уншиж шалгалтанд оруулахаас гадна, шалгалтын байранд гар утастай оруулахгүй тул шалгалтанд гар утас авч ирэхгүй байхыг анхааруулья.
Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)
Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)
Шалгалтын байранд гар утас, ном уншигч гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцож шалгалт хүчингүй болно.)
Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
4. Шалгалтын дугаарт суурилсан шалгалт өгөх газар, шалгалтын өдөр, цагийн хуваарь
5. Шалгалт авах газрын хаягууд
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, СБД, 9-р хороо, Ногооннуур гудамж
96-р сургууль, БГД, 18-р хороо, ОУЦ
2-р сургууль, СБД, 18-р хороо, Хуучин гэмтлийн эмнэлгийн хойно
44-р сургууль, БЗД, 16-р хороолол
75-р сургууль, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө
12-р сургууль, СХД, 18-р хороо, 5 шар