Өвчтөн, эмч нарын дунд ан цав гарахыг үгүсгэх аргагүй

662c0824-212c-42d8-a704-378fdb42e37d

Өөрийн хүлээсэн ажил албандаа хариуцлагатай байх, хариуцлага алдсан бол шийтгэл хүлээх тухай ойлголт ямар ч ажил эрхэлж байгаа хэн бүхэнд бий. Үнэхээр хариуцлага алдаж эд материалын ч бай, хүний амь насанд хохирол учруулсан л бол шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Бид үр хүүхэддээ алдаа гаргасан бол алдаагаа зас, хариуцлагаа хүлээ гэж зааж сургадаг. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн гол мөн чанар нь ердөө л энэ юм.

Эмч, эмнэлгийн ажилчид эмч нарт тооцох хариуцлагын зүйл ангийг хүндрүүллээ хэмээн бухимдаж, жагсаал хүртэл хийгээд авав. Тэдний эсэргүүцээд байгаа гол заалт нь уг хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэх зүйл заалт юм. Юуны өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажиллагсадаасэнэхүү хуулийн талаар зөв ойлголттой байна уу гэж асууя. Яг ямар тохиолдолд, хэнд хариуцлага тооцох вэ.

Ажил мэргэжлийн алдаа гаргаж, хүний амь нас эндсэн тохиолдолд л хариуцлага тооцох тухай ойлголт юм. Түүнээс биш өвчний явц нь даамжирсаны улмаас тусламж үзүүлээд байхад нас барсан бол энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж яриагүй. Мөн тусламж үзүүлэхэд оройтсон байдаг хүмүүс ч бий шүү дээ. Зарим төрлийн өвчнийг анагаахад шинжлэх ухаан ч хүчин мөхөстөж байна. Ийм тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ бол эмнэлгийн эрсдэл юм. Эмнэлгийн эрсдлийг энэ хуульд хамруулж ойлгож болохгүй. Гагцхүү ажлын хариуцлага алдаж, хүний аминд хүрсэн эмчид хариуцлага хүлээлгэх тухай ойлголт юм. Хуулийн энэхүү ялгааг ойлгож чадахгүй эсэргүүцээд байгаа нь харамсалтай.Эрүүгийн хуулийг эсэргүүцэж жагссан жагсагчдаас төлөөлөл болгон 27 эмнэлгийн ажилчдаас хуулийнүзэл баримтлалын талаар асуусан юм. Тэдний 13 нь эмч, 9 нь сувилагч, асрагч нар, 5 нь ирээдүйд эмч болох гэж байгаа анагаахын сургуулийн оюутнууд байв.

Гэтэл тэдний олонх нь “эмчлүүлсэн хүн нь үхвэл ял авах гэж байгаа эсвэл 80 сая төгрөгийн торгууль төлнө.Торгуулийг төлөх мөнгө байхгүй, ирээдүйд эмч болно гэхээс айж байна гэсэн ойлголттой” жагсаалд оролцож байв.

Ажлын хариуцлага алдсан гэдгийг энгийнээр тайлбарлабал, цус алдаж буй өвчтөнийг эмч үзэх боломжтой байсан ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүйн улмаас тухайн хүний амь нас эрсдэх. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 15.1-д заасан эмнэлгийн мэргэжилтэн тусламж, үйлчилгээ үзүүлэх захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсанүедхариуцлага тооцох тухай яригдах юм.Тэгвэл манайд ажлын хариуцлага алдсанаас болж амь насаа алдсан тохиолдол гардаг уу…?

Миний санаж байгаагаар өнгөрсөн оны сүүлээр нийслэлийн Нэгдүгээр амаржих газарт төрөхөөр ирсэн эхийг эмч нар үзээгүйгээс болж эндсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Ар гэрийнхэн нь ч гомдол гаргасан билээ. Тэгвэл өнөөг хүртэл энэ талаар үнэн бодит мэдээг Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлээгүй л байгаа.

Эмч нарын хариуцлагыг чангаруулсан хууль энэ анхных нь биш юм. 2011 онд УИХЭрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэж, баталсаны дараа эмч нар мөн л эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдэж байлаа. Тухайн үед уг хуулийг санаачилсанУИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг адилхан эмч байж эмч нараа ойлгосонгүй хэмээн салбарынхан нь шүүмжилж байсан юм.

Уг хуульд мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүйн улмаас өвчний түүхэд алдаа гаргаж бичсэн эмчийг тухайн үед нэгсая гаруйодоогийн ханшаар хоёр сая төгрөгөөр торгох заалт оруулсаныг эмч нар эсэргүүцсэн юм. Тэгвэлуг хууль хэрэгжсэнээс хойш өнөөдрийг хүртэл өвчний түүхээ алдаатай бичиж торгуульд өртөх байдал сүүлийн хэдэн жил буурч байгааг учир мэдэх хүн хэлж байна. Энэ нь мэдээж хариуцлагын тогтолцоог бий болгосноор эмч нар стандартаа мөрдөж,ажлын хариуцлага дээшилсэний үр дүн шүү дээ.

Ард иргэд эмч нарыг ажлаа хариуцлагатайгаар хийдэг байх ёстой. Хариуцлага алдсан бол шийтгэлээ хүлээдэг ёс зүйтэй байх ёстой гэх зэргээр олон нийтийн сүлжээгээр санаа бодлоо илэрхийлсээр байна.

Аль ч шатандаа хариуцлагын тогтолцоотой байвал тэнд алдаа гарч, хэн нэгэн амь насаараа хохирохгүй гэсэн үг юм. Жолооч нарын хариуцлагыг дээшлүүлсэнтэй агаар нэгэн адил.

Тэгвэл мөн энэ хуулийн 11.3-д Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэдгийг бас хатуу арга хэмжээ авч байна гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болгоомжгүйгээр алдаа гаргах магадлал өндөр байдаг. Жишээлбэл, Магадлан итгэмжлэгдсэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт, үр хөндөх заалтаар мэргэжлийн эмч хүн ажилбар хийж байгаад үйлчлүүлэгчийн умай цоорлоо гэж бодьё.

Мэргэжлийн эмч хүн үр хөндөх ажилбарын явцат ховор тохиолдолд умай цоордог гэдгийг мэдэж байгаа хэрнээ санамсаргүй тохиодлоор умай цоорч болно.Үүнийг эмнэлгийн мэргэжилтний болгоомжгүй үйлдэл гээд байгаа юм.

Эцэст хэлэхэд, шинэ хууль монголын эмнэлгийн салбарынхны хэлээд байгаа шигхатуу чанга хуулиу аль эсвэл хуулиа ухаж сайн ойлгохгүй, ташаа мэдээлэлтэй эсэргүүцээд байна уу. Сайдгүй байгаа яам нь салбарынхнаа үнэн зөв мэдээллээр хангахгүй бол өвчтөн, эмч нарын дунд ан цав гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Zaluu.com

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …