Анхаар: Улаанбурханы вакцин хийлгэсэн бол жирэмcлэж болохгүй

e63b7541bb9a79f48f9989a908924bf7a7a6d604Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ны байдлаар ХӨСҮТ-д  улаанбурхан өвчнөөр найман хүүхэд эндсэн тухай мэдээлэл гарсан. Энэ тоо богинохон хугацаанд огцом өсч, дөрөвдүгээр сард нас барсан хүүхдүүдийн тоо 52-д хүрсэн билээ.  Хаанаас ч хамаагүй эмч авчраад ажиллуулах боломжгүй, халдвартын мэргэжил эзэмшсэн тоотой хэдхэн эмчтэй  гээд аль, аль талд бэрхшээлтэй асуудал их байгаа хүндхэн нөхцөл байдалд ХӨСҮТ-ийн эмч нар уртсгасан цагаар ажиллаж байгаа. Манай улс улаанбурхан өвчний тархалтыг бүрэн зогсоосон гэдэг батламжийг 2014 оны зургадугаар сард гардан авсан. Бүрэн устаад байсан энэ өвчин харин одоо хяналтаас гарч, олон хүүхдүүдийн  амийг авч одлоо. Харин өнөөдрийн байдлаар тус өвчний тархалт багассан гэсэн мэдээлэл байна.  Өвчний  тархалт багассан энэ үед санаа амрах биш, вакцинаа хийлгэж, урьдчидлан сэргийлээрэй. Улаанбурханы 624 мянган хүн тун вакцин өчигдөр манай улсад ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 12-ноос 25-ны хооронд орон даяар улаанбурханы эсрэг иргэдийг вакцинжуулах аян эхлэхээр болсон. Тус вакцинд 18-30 насны хүмүүсийг хамруулах бөгөөд энэ насны жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болохгүйг ХӨСҮТ-ээс анхааруулж байна. Мөн вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаанд жирэмcлэхгүй байхыг зөвлөж  байна. Та вакцинд хамрагдахыг хүсэж байгаа бол өрхийн эмнэлэгтээ хандаарай.

Өвчний ангилал:

  1. Хөнгөрүүлсэн улаан бурхан:  урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана.  Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
  2. Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
  3. Насанд хүрэгчдийн улаан бурхан:  хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй.  Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг

5

эх сурвалж: chuhal.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …