Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 326 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, нэг хүн нас барж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 1.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Тухайлбал, ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Усан сангийн урд замд “K.Lotze” маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн ба хохирогч ГССҮТ-д хүргэгдэж нас баржээ. Мөн түүнчлэн ХУД-ийн нутаг Яармагийн зам, Мөөеө авто төвийн урд замд “Т.Crown” маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 20 настай эрэгтэй М нарын хоёр хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Эх сурвалж: Zaluu.com