С.Батболд: “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг миний бие худалдаж авсан

1462853477_1291“Панама Паперс” компаниас оффшор данстай холбоотой материалуудыг нээлттэй зарласан. Тэгвэл энэ мэдээлэлд Монгол Улсын 49 иргэний нэр холбогдсон данс илрээд байгаа. Тухайлбал, Хотын дарга Э.Бат-үүлийн хүү Б.Чулуудай, “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан сумоч Д.Батбаяр нартай холбоотой мэдээллүүд ил болсон. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын охидуудын оффшор дансны тухай мэдээлэл ч ил болоод байгаа.

Тэгвэл өчигдөр орой “Монгол” HD телевизээс УИХ-ын гишүүн С.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарыг оффшор бүсэд данстай гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ дагуу тэд өнөөдөр Төрийн ордонд тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд “Бид өчигдөр гарсан мэдээлэлтэй холбогдуулаад өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцсан. Магадгүй бидэнд цаг хугацаа авч материалаа нухацтай үзэх шаардлага байсан байхыг үгүйсгэхгүй. Өчигдөр телевизээс над руу ярьсан. Хувьцаатай холбоотой асуудал надад байсан гэдгийг хэлсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес гэж ойлгож байгаа. Оффшор компанитай холбоотой учраас бидний зүгээс тайлбар хийх хэрэгтэй.“Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Энэ компанид бид нууцаар ороогүй. Тиймээс нууж хаах зүйл байхгүй. “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг С.Батболд миний бие 2013 онд худалдаж авсан. Ингэхдээ С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан юм. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа.Би хувьцаа худалдаж аваад зараад явсан. Монголын бизнесмэнүүдийн нэгэн адил зарчмаар л явсан юм. Оффшор компани өөрөө байгуулаад тэнд данс эзэмшээд байгаа зүйл байхгүй. Оффшор дансанд Д.Цогтбаатар бид хоёрын нэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” гэв.

Харин Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар “Оффшор данс надад байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан юм. Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай байсан. Би энэ улсад сургууль төгсөж ирсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 10-аас доошгүй хувь нь оффшор бүсээс орж ирдэг. 2003 он шүү дээ. Ямар ч гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Оффшор дансанд бидний оролцоо байгаагүй. Оюутолгой компанийн толгой компани оффшорт бүртгэлтэй байдаг. Тэр нь хууль зөрчсөн зүйл биш.Миний хувьд 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гараад явсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийг 2007 оноос мэдүүлдэг болсон. Надад байгаа хувьцаануудыг би хөрөнгө орлоготоо оруулж өгдөг” гэсэн тайлбарыг өглөө.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …