Хийсэн юмтай л бол хэн ч орж болох нэвтрүүлэг цацагдажээ

Сэтгүүлч Цэдэвийн Тэгшбуян:  Би ярилцагчаасаа хоёрхон асуулт л асуудаг…

13162352_866674703461926_1853853270_n

Нэгд. Та энэ цагийн эмэгтэй мөн үү? Хоёрт.Та энэ нийгэмд  хэрхэн хувь нэмрээ оруулж  яваа вэ?

Энэ асуултыг уншигч та нэвтрүүлгийн багийнхан болон сэтгүүлчийг нь хэтэрхий жижүүрийн асуултаар гол санаагаа илэрхийлсэн байна гэж бүү бодоорой.

Та “Энэ цагийн эмэгтэй” нэвтрүүлгийг юуны түрүүнд үзээд  сэтгүүлчийн асуусан, зочны хариулсанг 360 градусын хуулиар бодолдоо зураад үнэлж тодорхойлоорой.

Энэхүү нэвтрүүлэгт : Харийн оронд сурч байхдаа 00-ын цаасаа хүртэл хэмжиж хэрэглэн мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэг бүсгүй /Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга PH.D Ч.Ундрам /

13184680_866674586795271_593551447_o

Америкт сурч байхдаа иргэний бүх эрх нь өөрт нь байгаа ч хог түүж,мансуурсан ядууст атаархсан ч шүд зуун Дэлхийн банкинд хүртэл ажиллаж явсан бас нэгэн бүсгүй / Forbes Mongolia- сэтгүүлийг санаачлагчдийн нэг  До.Цэ.Энхжаргал/13219747_866674733461923_1012043877_n

ОХУ-ын  Ус Цаг Уурын Улсын Их сургууль дүүргэсэн эл бүсгүй 2015 оны Монгол Улсын  шилдэг залуу эрдэмтэн болсон /Г.Гантуяа /

13199256_866674593461937_1721661077_o

Японд сурч байхдаа бүх зүйл хүний төлөө гэсэн зарчмаар хийгддэгийг хараад Монголд 40 хүүхдийн цэцэрлэг байгуулсан энэ цагийн эмэгтэй /JICE Олон улсын байгуулагын Япон хэлний орчуулагч  /Р.Энхтуяа/

13187760_866674580128605_1354289449_n

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэдгийг хойч үед ойлгуулахаар “Богцон дахь бидний өв соёл”-ыг бүтээсэн энэ цагийн эмэгтэй Б.Өүлэн-Эрдэнэ зэрэг мундаг эмэгтэйчүүд энэ нэвтрүүлэгт орсон.

13181155_866674623461934_1897869900_n

Тэд дэд бүтэц, нам байгуулах, эрх чөлөө, ядуурлын тухай юм юм руу үсчин хэнхэглэж, бусдын гар хөл болдоггүй, тэд  гэртээ гараа хумхиад суухгүй юмсан, мэргэжилдээ үнэнч байх юмсан, дор бүрнээ сэтгэл гаргаж хөдөлмөрлөх юмсан гэсэн нийгмийн эд эсийг бүрдүүлэгч эмэгтэйчүүд юм.

“Энэ цагийн эмэгтэй” нэвтрүүлэг зөвхөн ТВ-9 телевизийн 2-р сувгаар Ням гараг бүрийн амралтын оргил цаг болох 21 цагаас үзэгчиддээ хүрдэг байна.

“Энэ цагийн эмэгтэй” гэдгээ нотлон, гарц, сэжүүр, гаргалгаа, гайхамшгийг гартаа атган амжилттай амьдарч яваа хүчирхэг эмэгтэйчүүдийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …