“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулах аян улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. МХЕГ-ын хувьд орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтын аяны явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулах юм.
14 хоног үргэлжлэх уг аяны хүрээнд МХЕГ, НМХГ–аас 30 хүртлэх насны 80 гаруй ажилтнуудаа нэмэлт дархлаажуулалтад хамруулсны зэрэгцээ, бусад төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд газар аваад байгаа улаан бурхан өвчний дэгдэлтийн эсрэг хамтдаа тэмцэж, энэхүү аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэхүү вакциныг тарихдаа хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгах журамтай аж. Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьснаас хойших сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.