09.00 цагт: Баянзүрх Техникийн хяналтын үзлэгийн төв олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийт жолооч нартаа зориулсан “Хүүхэд-Аюулгүй тээвэр” өдөрлөгийг Баянзүрх автовокзалын байранд зохион байгуулна. Утас: 99096882, 86063600
09.00 цагт: “Тогтвортой хөгжил-2016” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн ЭЗБС-д болно. Хуралд Хятад, Орос, Латви, Солонгос, Монгол зэрэг орны судлаачид оролцож эдийн засаг, санхүү, хөрөнгийн үнэлгээ, татварын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 88086225
09.00 цагт: Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын нийгэм эдийн засгийн зөвлөлтэй онцгой зөвлөлдөх статустай Монгол Улс дахь анхны ТББ болох Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс залуу гэр бүлд зориулсан гэр бүл төлөвлөлт, гэрлэлт, жирэмслэлт, жирэмсний хяналтын ач холбогдол, эсэн мэнд амаржихуй, төрсний дараах гэр бүлийн хосуудын харилцаа түүнтэй холбоотой үүсэх асуудлууд, харилцан ойлголцлын талаар өгүүлсэн “Амьдрал сайхан, Аав ээж болно, Миний гэр бүл-миний үргэлжлэл” баримтат уран сайхны эрүүл мэнд, сургалт танин мэдэхүйн DVD танилцуулах уулзалт “Бишрэлт” зочид буудлын (Тэнгис кино театрын зүүн талд) Рояал танхимд болно. Утас: 91910550, 99161148, 88100181, 88020284
09.30 цагт: “Хурлын дипломат ажиллагаа”, “Олон улсын эрх зүй”, “Олон улсын байгууллага” хичээлээр олгодог онолын мэдлэгийг дадлагаар эзэмшүүлэн бататгах зорилго бүхий НҮБ-ын Загвар хуралдаан дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа “Уур амьсгалын өөрчлөлт”-ийн асуудлаар явагдана. Загвар хуралдаан МУИС-ийн Эрдмийн Дугуй танхимд зохион байгуулагдах бөгөөд 14 улс орныг төлөөлсөн 120 гаруй оюутнууд оролцоно. Утас: 99141228, 99057895
10.00 цагт: ШУА-ийн Философийн хүрээлэн, Монгол Улсын их сургуулийн Философи шашин судлалын тэнхим, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Шинжлэх Ухаан Технологийн их сургууль хамтран 7 дахь жилдээ философи судалж буй нийт оюутнуудын дунд философийн олимпиадыг МУИС-ийн II байрны А зааланд зохион байгуулна. Утас: 99199253, 88820660, 88186960
10.00 цагт: УИХ-ын дарга З.Энхболд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.
11.00 цагт: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Амгалан дахь Ботаникийн цэцэрлэгт мод тарина.
11.00 цагт: МУБИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны шинэ байгууламж, номын сангийн нээлт болно. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Байршил: МУБИС-ийн төв байрны арын шинэ байр. Утас: 91913865
11.00 цагт: БОНХАЖЯ, түүний харъяа байгууллагууд Дамбадаржаа дахь “Ой судалгаа хөгжлийн төв”-д мод суулгана. Утас: 88008075, 88087817
11.00 цагт: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөл Үдэсний цэцэрлэгт хүрээлэнд, Занбазарын гудамж буюу Гандангийн урд талбайд ахмадууд мод тарина. Утас: 99855171, 96586689
11.30 цагт: Босоо Хөх Монгол ТББ-аас санаачлан “Эх орончдын анхдугаар чуулган”-ыг UB PALACE-д зохион байгуулна.
12.00 цагт: Хөдөлмөрийн яамны харьяа Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон хөгжилд өрхийн оролцоо” төслийн хүрээнд гэр хорооллынхонд чацарганы суулгац тараах, тарьж арчлах аргыг нь заахаас гадна мод тарих үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд зохион байгуулна. Утас: 91915340, 96006901
12.00 цагт: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр бөгөөд “Нүүдлийн шувуудыг хууль бусаар хөнөөх, барих, худалдахыг зогсооё” уриан дор Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд шувууд болон тэдгээрийн нүүдэл, гүүдлийн онцлогийн талаар цуврал лекц уншиж, нүүдлийн шувуудын гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 88008075, 88092306