Төмөр замын ажлын явц 32.9 хувьтай байна

tumur zam   Зам тээврийн сайд А.Гансүхийн мэдээлснээр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын явц 32.9 хувьтай байгаа ажээ. Баяр наадамтай холбоотойгоор төлөвлөсөн ажил хугацаанаасаа хоцорсон бөгөөд ажлыг шуурхайлахыг Зам тээврийн сайд үүрэг болгосон байна.

Манай улс нүүрсний тээврээ шороон замаар, ачааны автомашинаар тээвэрлэдэг цорын ганц орон болсон. Тэр хэрээр нүүрсний тээврийн өртөг хэт өндөр байгаа нь өрсөлдөх чадварыг доош татаж байгаа аж. Тиймээс эхний ээлжинд Өмнөговь аймаг Тавантолгойн ордоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 285 км төмөр замыг яаралтай барихаар Засгийн газар ажиллаж буй буй юм.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …