“Universe Best Songs” наадмаас олонд танигдан уран бүтээлээ хийх болсон залуу дуучин А.Хишигдалай хэлье гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй пост хийж, хүмүүс түүнтэй бүдүүлэг харьцаж байгаа талаар дэлгэжээ.
Тэрбээр “Бас арайл бүдүүлэг юмаа. Асууж болох зүйл байна. Асууж болохгүй ч зүйл байна. Дураараа орж ирээл тэрийгээ яасийн энийгээ яасийн. Би яг одоо хөмсөг шивүүлэх гээд байна. Чи хаана шивүүлсийн хурдан хариу. Эсвэл огт танихгүй хүн миний данс энэ 20к хийчих яаралтай гэж мэгээл бүр арайл дэндүү байхымаа. Эсвэл би шинэ жилээрээ өмсөх даашинз олдодгүй энийгээ ганц өдөр өмсүүлчих гэнэ. Танихгүйштээ гол нь !!!! Эсвэл өмсөдгүй хуучин хувцсаа зар гэнэ. Эсвэл манай нөхөр чиний зурган дээр лайк дараад байна Ална шүү гэнэ. (би ямар танай нөхрийн зурган дээр лайк дарсан юмуу) бас нээрээ тэгээл нөгөө make up girls ch билүү тэр юман дээрээ зургийг минь тавиал ам уралдаж муулал адилхан эмэгтэй хүмүүс байж арайл юмаа. Би одоо юу ч ийн. Би ямар яасийн. Мөрөөрөө л байгаашт” хэмээн постолжээ.
Дуучин бүсгүйн постны дор олны танил залуу жүжигчид хүртэл сэтгэгдэл үлдээж мөн л өөрт нь хандсан нууц мессежүүдийг дэлгэж байв.