Фэйсбүүкчдийн заавал мэдэх тохиргоонууд

Facebook_3474124bFacebook-н тохиргоог сайтар хийгээгүйгээс таны талаарх бүх мэдээлэл бусдад харагдах эсвэл хакердах зэрэг хүндрэлүүд гардаг. Дараах тохиргоонуудыг хийж сурсанаар та өөрийнхөө Facebook-г өөрийн хүссэнээр тохируулж , мөн хувийн нууцаа хамгаалж сурна.
zurag11. найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла (friends list) 
Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой . Жишээ нь их сургууль , ажил, гэр бүл найзууд гэх мэтээр ангилж болно. Энэ нь дараа хайлт хийхэд хүртэл амар байх болно.
2.  Өөрийн мэдээллээ бусдаас нуух
Customize-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доорхи нүдэнд нь тухайн хүний мэйл эсвэл нэрийг бичээрэй.
3.  Өөрийгөө хайлтын системээс устга
Мэдээж хэн нэгэн таны нэрийг хайлтын системээс хайгаад олчихдог , хэн хүссэн нь таны  Facebook хаягийг мэдэх нь утгагүй. Тиймээс өөрийгөө хайлтын системээд харуулахгүйн тулд
Та privacy settings – search гэж ороод everyone тохиргоог knlo friends болгоно. Ингэснээр зөвхөн найзууд тань таныг хайсан тохиолдолд таны facebook  гарч ирэх болно.
4. Өөрийгөө google-с устга
Privacy settings –search  гэж орохоор public search results гэсний хойно allow нүдийг чагталсан байгааг та олж харна. Энэ нь бусад хайлтын системээр таныг хайвал таны мэдээлэл гарч ирнэ гэсэн үг . Тиймээс өөрийгөө хамгаалах үүднээс тэр чагтыг арилгах хэрэгтэй.
5. Зураг видеогоо нууцлах
Та өөрийн зурагнаас гадна бусад найзуудынхаа зурагнуудыг хүртэл нууцлах боломжтой. Найзуудын тань тавьсан ёс бус зурагнууд таныг эвгүй байдалд оруулж болох шүү дээ.
Үүний тулд мөн Privacy Settings руу ороод Profile Information-г дар.
Ингээд та хүссэн тохиргоогоо хийж болох юм .
Photo and Videos of Me, Posts by Me, Posts by Friends зэрэг тохиргоонуудыг тохируулсанаар өөрийн болоод өөр хүний оруулсан зурагнуудыг зохицуулах боломжтой болно .
6.Альбомоо хамгаал
zurag2Фото альбомоо бүх хүмүүст харуулахыг хүсэхгүй бол Photo Albums руу орж тохируулга хийнэ.
7.Ёс бус хүмүүсээс өөрийгөө хамгаал
Хэрвээ хэн нэг хүн таны зурагнууд дээр муу муухай комментууд бичиж ,ёс бус авир гаргаж эвгүй байдал үүсгэвэл тэдгээр хүмүүсийг та Facebook –рүүгээ орох эрхийг нь хаах буюу дахин элдэв коммент бичих боломжгүй болгож болно.
Ингэхийн тулд Privacy Settings –рүү ороод Block List –ыг дар . Ингээд та гарч ирэх нүүрэнд тухайн хүний мэйл хаяг, нэрийг бичихэд л болно .

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …