Улаанбурхан өвчний эсрэг дархжаалуулалтын аян улс орон даяар өрнөж буй. Энэ удаад 18-35 насны бүх иргэдийг нэмэлт дархлаажуултад хамруулж, вакцин тарьж байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд одоогоор явуулын, түр, байнгын гэсэн 930 цэг ажиллаж байна.Мөн өчигдрөөс Дүнжингарав, Нарантуул худалдааны төв болон Замын-Үүд дэх Гаалийн газарт явуулын цэг ажиллаж эхэлжээ.
Үүний зэрэгцээ томоохон байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж, ажилтнуудыг вакцинд нь хамруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцинд хамрагдалт 35 хувьтай байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Дархлаажуулалтын ажилд тусгайлан бэлтгэгдсэн 1200 эмч, 350 сувилагч болон АШУҮС-ийн 550 оюутан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч нар ажиллаж байгаа аж.
эх сурвалж: eagle.mn