20 хүрсэн хойноо ээж аав маань юунд тэгдэг байсан юм бол доо гэж бодох үе танд гарч байсан уу? Тэгвэл наад бодлоо битгий мартаарай учир нь удахгүй та болон таны охины ээлж ирэх болно.
1. Үүнийг хийхэд арай л балчир байна даа
Охид хэзээ ч хариуцлага алддаггүй. Тэд харин ч хөвгүүдээс хавьгүй эрт ирээдүйн амьдралаа төлөвлөж эхлэдэг юм. Тиймээс тэдэнд арай балчир байна гэхийн оронд зорилгодоо яаралгүй алгуурхан хүрэхийг сануул.
2. Хүүхдээрээ бай
Хэрэвээ таны бяцхан охин тань зураач аль эсвэл сансарын нисгэгч болохыг хүсч байна гэж хэлвэл хүүхдээрээ бай гэхийн оронд харин ч үнэхээр тийм чадамж охинд тань байгаа эсэхийг олж мэд. Яагаа ч үгүй эрт зоригийг нь мохоосноор хүүхэд хүсэл эрмэлзэлгүй болдог.
3. Наадах чинь эрчүүдийн ажил
Охидын ажил амьдралын гаргаагаа эхлэхэд нь хамгийн том садаа болдог зүйлс бол хүйсийн ялгаварлал юм. Эрчүүдийн хийх ажлыг эмэгтэйчүүд хэзээ ч хийж болохгүй гэдэг бол үнэндээ тийм давж боломгүй зааг хязгаар биш. Тиймээс аяга тавагтай байнга зууралдуулахын оронд аавууд хааяа ч болов хамт аар саархан юм засан сэлбэж аль альных нь захаас үзүүлэх хэрэгтэй
4. Чи цагаа үрж байна
Эцэг эхчүүдийн гаргадаг өөр нэг том алдаа нь хүүхдүүддээ цагаа үрэх боломж олгодоггүйд байдаг. ХЭдийгээр бүтэхгүй юманд цагаа зарцуулж байгааг нь мэдсэн ч тэдэнд бүтэлгүйтэх боломж олго хожим нь сургамж болно.
5. Би хийгээд өгөе
Хүүхдүүд нялхаараа сэвлэгнийх нь үнэр арилаагүй байхад бид тэднийг хэт хайрлах гээд байдаг тал бий. Энэ хайр нь ихэнхидээ том болсон ч үргэлжилж тэднийгээ юм болгоноос хамгаалж юм бүхнийг хийж өгөхийг хүсдэг. Гэсэн ч энэ нь хожмийн амьдралд сөргөөр нөлөөлөх талтай. Тиймээс юм болгонд өмнүүр нь орж гүйдгээ болих хэрэгтэй
6. Эмэгтэйлэг бай
Эцэг эхчүүд охид ийм л байх ёстой гэсэн нийтлэг төсөөлөлд автаж бяцхан охидоо түүнд нийцүүлэхийг оролддог. Хэрэвээ тэр нэвсгэр хувцас өмсөж панк харагдахыг хүсвэл болохгүй юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь эмэгтэйлэг байлгахын оронд өөрөөрөө байхад нь тусла
7. Санаа зовох хэрэггүй дээ
Өсвөр нас гэдэг бол эцэг эх болон охидын хувьд хамгийн түвэгтэй үе. Эмэгтэй хүн байхын утга учирыг тэд анх мэдэрч эхэлнэ. Тийм болохоор шилжилтийн насандаа яваа охиндоо санаа зовох хэрэггүй ээ гээд орхихын оронд нээлттэй шударга байж түүнийг ойлгохыг хичээ.
8. ……-г хараач
Охид бяцхан байхад тэдэнд ээж эгч аль эсвэл нагацтайгаа адилхан харагдахыг хичээхээ илүү зугаатай ажил гэж үгүй. Гэсэн ч охин тань өөрийгөө таньж мэдэх тусам түүнийг бусадтай адилтган хүчлэх хэрэггүй. Харин бие хүн болон төлөвшхөд нь тусла
9. Битгий их идээрэй
Өсвөр насандаа охид биеийн галбиртаа ихээр анхаарч санаа нь зовж эхлэдэг. Энэ үед нь тэднийг хоолоо сойхыг шаардах эсвэл хоолоо сойж байхад нь хоолоор шахах гэх мэтээр тулгах хэрэггүй харин чадах хэрээрээ зөвлөгөө өгч тэжээллэг хүнс хэрэглэхийг зөвлө
10. Чи тэрэнд гоёдоно
Өсвөр насны хамгийн түвэгтэй хэсэг бол үерхэл. Үүнээсүүдэн сэтгэл нь шархалбал аль алинд нь хэцүү ч охид илүү удаан шаналдаг. Тиймээс тэдний сонгосон залуугаас шууд бүү татгалз харин түүнийг сонирхон сонжиж охинд тань түүний юу нь таалагддагүйг олж мэд үнэхээр болохгүй бол тэр талаас эвээр тайлбарлаж яасан ч зохицохгүй хүмүүс байдгийг ойлгуул.