100 настай багш эмэгтэй зуун метрт шинэ амжилт тогтоох дөхжээ

Төрснийхөө 100 дахь өдрийг саяхан тэмдэглэсэн америкийн Өмнөд Каролина муж улсын багш Элла Мэй Кольбера тэтгэврийнхний дунд зуун метрийн зайн гүйлтэд шинэ амжилт тогтоох шахсан байна. Тэр энэ зайг 46,7 секундэд туулж чадсаныг “Huffington Post”сонинд мэдээлжээ.

Настай америк эмээ гүйлтийн замд гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүсийн хамт гарсан байна. Тэд настай тамирчинг хөгжөөн дэмжиж байжээ. Кольбера бүдэрч, замын дунд унасан хэдий ч,босч, гүйлтээ дуусгаж чадсан байна. Тэр 20 наснаасаа тогтмол гүйж байгаагаа хэлжээ.

Зуун метрт 42,22 секунд гүйсэн японы 105 настай Хидекичи Миязаки одоо тэтгэврийнхний дунд хамгийн хурданд тооцогддог байна.

bataar.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …