Хийсэн бүтээснээрээ залуус төр засагтаа үнэлэгдэн шагнуулж байна. Энэ удаад бид Г.Ариунсувд гэгч шавилхан биетэй эмэгтэйгийн хийсэн бүтээсэн зүйлтэй танилцан өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа. Тэрээр 15 жилийн турш гоо сайхынхаа мэргэжлээр ажиллаж орон нутгаар бүх аймгаар тойрон өөрийн гоо сайхын салонуудаа байгуулан шавь нараа бэлтгэн ирсэн. Тэр өөрийн мэргэжлийн студи болох “Санрей” –г гурван жилийн өмнө байгуулсан ч олон мянган залуусын үйлчлүүлэх дуртай газар болжээ.
Тэд 90 гаруй үйлчилгээг үзүүлж байна. Г.Ариунсувд нь 15 жилийн туршид үзүүлсэн үйлчилгээгээрээ олондоо танигдсан бөгөөд хөмсөг, гоо сайхны шивээсээрээ алдартай болсон юм. Түүний шагналыг Аж үйлдвэрийн Яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн гардуулан өгсөн юм.
Г.Ариунсувдтай хэсэг хором саатсанаа хүргье:
- Сайн байна уу , танд баяр хүргье?
- Баярлалаа. Өөрийн хийсэн ажлаа үнэлүүлж мөрөөдөж байсан шагналаа авсандаа баяртай байна.
- Хэдэн жил хөдөлмөрлөж байж энэ шагналыг авав?
- Энэ жил 15 дахь жилдээ үйлчилгээгээ үзүүлж байна. Гоо сайхын үйлчилгээг олон хүнд хүргэж ажиллаа. Хөдөө орон нутгаар явж салонууд нээж, олон шавь нар бэлдлээ. Маш их баяртай байна.
- Таны ажлын амжилтыг үйлчлүүлэгчид тань гэрчлэх байх. Мэргэжилдээ хэр хайртай вэ?
- Мэргэжилдээ маш их хайртай, сэтгэл дүүрэн үйлчлүүлэгчээ харахаар маш их хөөрдөг. Би өөрөө мэргэжлийн зураач хүн учраас дагнан шивээсээ хийж байгаа. Хөмсөг уруул, нүдний шивээсийг мэргэжлийн төвшинд хийдэг дээ. Мөн студи гэдэг утгаараа үсчин, гоо сайхан, шивээс, ярьс арчилгаа, хумс засвар гээд пластик мэс заслаас бусдыг бүгдийг манай студи үзүүлж байна. 90 гаран төрлийн үйлчилгээ төрөл бүрийн аппратны үйлчилгээ ч мөн байдаг.
- Таныг гадаад дотоодын зочид маш ихээр үйлчлүүлдэг, таныг зорин ирдэг гэж дуулсан?
- Тийм. Саяхан Оросын Зөн билгийн тулааны шулам Элена Монголд ирэхдээ хөмсөгөө шивүүлсэн. Одоо Москвад хотод ирээч хэмээн уриад байгаа. Ер нь Хонгконг, Хятад, Орос, Хөх хот зэргээс үйлчлүүлэгчид их ирдэг. Үйлчилгээгээ авсны дараа сэтгэл дүүрэн буцдаг нь дахин олон гадны үйлчлүүлэгчтэй болоход нөлөөлдөг байх гэж боддог.
- Сүүлийн үеийн шинэ үйлчилгээгээ танилцуулаач?
- Манайх нас насны хүмүүст зориулсан үйлчилгээ үзүүлж байгаа. Саяхан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын арьсны асуудалд зориулан шинэ үйлчилгээ гаргасан байгаа. Санхүүгээр гэр бүлээсээ хараат байгаа тэдэнд насны онцлогооос хамаарсан арьсны асуудал үүсдэг шүү дээ. Тэдэнд хямд өртөгөөр үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн бид хүмүүнлэгийн аян өрнүүлж /цахим фейсбүүк хаягаараа https://www.facebook.com/sunray.mn/?fref=ts / азтан болсон хүмүүст үнэ төлбөргүйгээр үйлчилгээгээ үзүүлдэг. Сард бараг 20 гаран хүнд хүссэн үйлчилгээг нь манай зарласан уралдааны ялагч болснынх нь төлөө үзүүлдэг байх жишээтэй. Сайн үйлсийн аян өрнүүлж асуудлыг нь шийдэж өгч байгаадаа ч манай хамт олон баяртай байдаг даа.
- Баярт хормоосоо хуваалцсанд баярлалаа
- Баярлалаа та бүхэнд. Ажлаа үнэлүүлэн гоо сайхны ертөнцийн хамгийн дээд шагнал болох Мастер гоо сайханч болох алтан цаг мөчийг минь хуваалцсанд баярлалаа. Мөн өөрийн хамт олон, эрхэм хүндэт үйлчлүүлэгчиддээ баярлалаа.
Ийнхүү хийсэн бүтээсэн зүйлтэй Г.Ариунсувд гэгч эмэгтэй төрөх дөхсөн тулгар биетэй ч яам тамгын газартаа үнэлэгдэн Мастер хэмээх цолоор өргөмжлөгдлөө. Түүний ажилд нь амжилт гэр бүлд нь халуун дулаан хайрыг нийт үйлчлүүлэгчдынх нь өмнөөс хүсэн ерөөе.
Б.Саран