Санаанд хүрэхгүй эр хүн, илүүдэл жин хоёрыг устга

тарган

Ямар нэг зүйлийг олж авахаас илүү, түүнээс ангижрах нь хэцүү байдаг. Өвчний тухай бодоод үзье л дээ? Бид нэгхэн секундын дотор ханиад тусчихаад нэг долоо хоног эмчилдэг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь түүнд “баяртай” гэж хэлсний дараах сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах мөчүүд нь цаашид өөрийгөө хайрлаж амьдрах итгэлийг өгдөг нь сайхан.

  1. Хориотой юм болгоныг идэж уумаар санагдана.Жирийн үед тэгдэггүй мөртлөө яг жингээ хасахаар шийдсэн үед л эсвэл эксээсээ салаад хямарчихсан үед л шарсан төмс, шарсан тахиа, халуун ногоотой хоол, зайрмагийг өмнөө өрж тавихыг хүсэхийг яана. Бас оройн цагаар хундага юм уумаар ч юм шиг, тэгвэл илүү дээрдэх ч юм шиг санагдана.
  2. Шөнөөр хэцүүднэ.Орон дотроо унтаж өгөхгүй хөрвөөх тэдгээр урт шөнүүд хоолны дэглэм барьж байх үед юм уу хонгор залуугаа санан бэтгэрэх үеүдэд л илүү тохиодог. Өнөөдөр хэдхэн навч, жимсхэн л идсэн гэж бодохоор л гол харладаг шиг, өнөөдөр түүний хоолойг нэг ч сонсоогүй гэж бодохоор л гомдож гарна.
  3. Олсон “орлуулагч”маань явцгүй санагдаад болж өгөхгүй.Уг нь чи бууз, нийслэл салатны оронд шинэ ногооны салат идэхээр сонгосон. Эсвэл чи түүнийг мартахын тулд шинээр хэд хэдэн залуутай танилцан болзоонд явж өөрийгөө аль болох сатааруулах гэж хичээсэн. Гэхдээ л чиний хайртай хоол хүнс, чиний хайртай хүнийг “тэд” бүрэн орлож чадахгүй байгаад хааяа сэтгэл зовнино.
  4. Тодорхой газруудын хажуугаар өнгөрөхөд уйлмаар санагдана.Зайрмагны мухлаг, шорлогны газар, чихэрлэг соустай шарсан тахианы газрын хажуугаар өнгөрөхөд “Яагаад заавал би гэж?” хэмээн хэн нэгнээс асуумаар санагддаг биз дээ? Эсвэл түүнтэй болзож байсан цэцэрлэгт хүрээлэн, машин дотор юм ярьж суудаг байсан зогсоол, бүр хажуугаар нь ганц удаа хамтдаа өнгөрч байсан дэлгүүрийг хармагц л “Яагаад заавал би гэж?” гэж дотроо орилоод санаа алдмаар санагддаг.
  5. Найзууд чинь чиний хичээл зүтгэлийг нэг бол дэмжинэ, нэг бол сүйтгэж орхино.Чиний гарыг гар утсандаа эсвэл шаржигнуур тахианд хүрэх гэхэд чинь зоригтойгоор цохин зогсоож чаддаг найзууд чамд хэрэгтэй. Мөн чамайг пиццаны газар луу эсвэл эксийн чинь байгаа газар луу дагуулж явахыг оролдон, уруу татдаггүй найзууд байх хэрэгтэй. Харин гаргаж байгаа хичээл зүтгэлийг чинь урамшуулж, дэмий зүйлсээс бодол санааг чинь сатааруулж сэтгэлээр дэмжих нь л найзуудын үүрэг.
  6. Эхлэл хэсэг нь хамгийн хэцүү. Дасаагүй юм эхэндээ үргэлж хэцүү байдаг.Өглөө бүр чанасан өндөг идэхэд чи дасаагүй. Өглөө бүр ганцаараа сэрэхэд чи дасаагүй. Гэхдээ юу гээч? Хүн гэдэг дасахдаа амархан амьтан. Нэг л өдөр энэ бүхэн чиний хувьд хоосрол, хохирол биш байх ёстой жирийн зүйл шиг санагддаг болсон байх болно.
  7. Мөн хийсэн жижиг алхам бүр чинь ч үр дүнгээ өгч байгаа.Амархан биш зүйл гэдэг нь үнэн учраас эксээ мартахдаа ч тэр, жингээ хасахдаа ч тэр чи гурван алхам урагшлаад, хоёр алхам ухраад байж магадгүй. Тэгсэн ч ядаж л энэ бүхний эцэст анхныхаасаа нэг алхмын урд гарчихсан байна гэдгийг санаарай. Үүний төлөө хийж байгаа үйлдэл бүр чинь үр дүн дагуулж байгаа. Тиймээс шантарч л болохгүй!

Илүүдэл жингээсээ салан эрүүлжих, эргээд ирэхгүй эксээ мартан сэтгэлээ эрүүлжүүлэх хоёрын аль аль нь хэцүү ч гэлээ, аль алийг нь чи заавал хийх ёстой. Зугтаж боломгүй, давах ёстой даваа учраас “бүсээ чангалаарай”.

Илүүдэл жин нэгэнт салсан эр хоёроос нэг мөр салсан нь дээр. Муу юмыг байлгаад хэрэггүй.

tonshuul.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …