Европод ДОХ-той хүнтэй унтах шийтгэлтэй “секс-рулет” гэдэг тоглоом тархжээ

1463584240_sex-roulette

Барууны залуусын дунд  ДОХ-той хүнтэй унтах шийтгэлтэй “секс-рулет” гэдэг тоглоом залуусын дунд гэрлийн хурдаар тархаж эхэлжээ. Тоглоомын дүрэм ёсоор тоглогчдын нэг нь ДОХ-той\зарим тохиолдолд БЗХӨ\ хүн байх ёстой аж. Бусад нь бэлгэвч хэрэглэхгүй гэсэн нөхцлийг хүлээн зөвшөөрөх ёстой гэнэ. Харин азгүй нь шийтгэлээ хүлээж өвчтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог аж. Хэдийгээр ДОХ-той хүн нь тоглоомын өмнө халдварыг дарангуйлах тусгай эм уудаг гэж баталдаг ч энэ нь хавьтагч халдвар авахгүй гэсэн баталгааг 100 хувь өгч чадахгүй нь мэдээж юм.

Тоглоомын дүрэм ёсоор тоглогчид нь эрэгтэй бол ДОХ-той нь эмэгтэй байх зэрэг зохицуулалт хийгддэг. Сүүлдээ энэ тоглоом ижил хүйстнүүдийн дунд ч тархан гомо эрчүүд их хорхойтдог болсон гэнэ. Тэдний тоглоомыг “цэнхэр рулет” гэж нэрлэх болжээ. Секс-рулет нь анх Барселоны оюутнуудын дунд тоглогддог байжээ. Бэлгийн амьдралдаа хүртэл “экстрим” гэгчийг оруулж илүү их адреналиныг мэдрэх гэсэн залуус татагдсаар сүүлдээ бүх Европ даяар тархсан. Hospital Clinic Barcelona эмнэлгийн эмч Жозеп Майолас секс-рулетийн тухай сэрэмжлүүлсэн нийтлэлийг хэдэнтээ хэвлүүлжээ.

Түүний тооцоолсноор Испани улсын хэмжээгээр энэ тоглоомын үеэр ДОХ-ын халдвар авсан 4500 орчим залуучууд бий гэнэ. “Хүмүүс ДОХ-ыг тоохоо байж түүнээс айдаггүй болсон байна. Ялангуяа залуучууд энэ аюулт өвчнийг үл тооморлон ийм эрсдэлтэй тоглоомд орж азаа үзэж байгааг анхаарахгүй орхиж болохгүй” хэмээн тэрээр сануулжээ.

НУУЦ.мн

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …