Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг томилсон юм.
Дээрх гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна. Үнэмлэх гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. Сая УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй.Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай” гэсэн юм.
Эх сурвалж: Zaluu.com