Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг батламжиллаа

1464149553_13282607_1386243354736101_1739735048_oӨнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Нанзаддоржийн Лүндэндорж, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Оросоогийн Зандраа, Пүрэвсүрэнгийн Батсайхан нарыг хүлээн авч, үнэмлэх гардууллаа.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, анх удаа бие даан байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2 дахь бүрэн эрхийн бүрэлдэхүүн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр явагдаж, хуульд зааснаар анхан шатны Шүүгчдийн зөвлөгөөний 81.17 хувийн саналаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, давж заалдах шатны Шүүгчдийн зөвлөгөөний 99 хувийн саналаар Д.Эрдэнэчулуун нар тус тус улиран сонгогдсон бол Улсын дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нар төлөөлөл болон сонгогдлоо.

1464149472_13274964_1386243344736102_1373813573_o 1464149525_13271516_1386243271402776_270735920_o 1464149549_13282443_1386243358069434_142861568_o 1464149556_13288395_1386243274736109_64749000_o

Үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажилдаа орж байгаад талархал илэрхийлээд “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн шүүхийн шинэтгэлийг иргэдэд ойлгуулах, хүнд хүргэх ажилд хуулийн дагуу анхаарах хэрэгтэй. УИХ-аар Эрүүгийн, Зөрчлийн зэрэг гол гол хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж, сайн ажиллаарай. Шударга ёс, хууль хэрэгжүүлэх чиглэлд явж байгаа бодлогыг буцалтгүй тууштай хэрэгжүүлэхийн төлөө баг болж ажиллаарай. Баяр хүргэе” гэлээ.

1464149460_13275502_1386243348069435_848301466_o

Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, хэвлэлийн төлөөлөгч П.Сайнбилэг нар байлцлаа.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …