Э.Бөхбат: Ачуулсан машинаа 24 цагийн дотор авбал журмын хашааны мөнгө төлөхгүй

1464568172574b896ce9916

Хориглосон газар автомашинаа байрлуулсан тохиолдолд автомашиныг ачиж журмын хашаанд хүргэдэг болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн үед Ачуулсан машинаа 24 цагийн дотор буцааж авбал “төлбөр төлөхгүй” гэх мэдээлэл цахим ертөнцөөр тархсан.

Тиймээс бид ЗЦГ-ын Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас энэ талаар тодрууллаа.

 Ачуулсан машинаа 24 цагийн дотор буцааж авбал “төлбөр төлөхгүй” гэх мэдээлэл цацагдсан энэ үнэн үү?

-Цахим ертөнцөөр ийм худлаа мэдээлэл цацагдаж хөдөлгөөнд оролцогчдод буруу ойлголт өгсөн байна лээ. НИТХ-аас тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлж байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, ачуулсан машинаа 24 цагийн дотор эргүүлсэн авбал журмын хашааны мөнгө болох 5000 төгрөгөөс чөлөөлж байгаа. Гэхдээ  машин ачсан тухайн байршлаас 10 км-ээс дотор зөөж шилжүүлсэн тохиолдолд энэ журам  үйлчлэх юм.

-Яг ямар зөрчил гаргасан машиныг ачдаг вэ?

-Хориглосон газар зогсож бусдын хөдөлгөөнд саад болж байгаа болон түгжрэл гацаа үүсэхэд нөлөөлж байгаа тээврийн хэрэгслийг ачдаг.

-Хориглосон газар гэдгийг жолооч нар яаж мэдэх вэ?

-Зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ тавьсан байгаа. 14 газрын 74 ачигч машин 73 газраас ачилт хийж байгаа.

-Хориглосон газар автомашинаа зогсоосон тохиолдолд ачигчид тухайн автомашины жолоочид ачих гэж байгаагаа мэдэгдэж тодорхой хугацаанд хүлээх ёстой гэсэн заалт бий юу?

-Заавал эзэнд нь мэдэгдэж, тэдэн минут хүлээх ёстой гэсэн зүйл байхгүй. Жолооч нар зогсохыг хориглох тэмдэг тэмдэглэгээ тавьчихсан байхад харсаар байж дүрэм зөрчөөд, бусдын хөдөлгөөнд саад болж зогсчхоод заавал надад мэдэгдэх ёстой гээд байдаг. Манай байгууллага ийм шаардлагыг хүлээж авахгүй.

-Яг ачиж байх үед нь юм уу, арай хөдлөөгүй байхад нь жолооч нь гараад ирвэл яах вэ?

-Дотор нь хүн байгаа тохиолдолд болон эзэн нь гараад ирсэн тохиолдолд хэзээ ч ачихгүй. Хэрэв ачсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд ачилтын компанитай хариуцлага тооцно. Гэхдээ Машиныг нь бүр ачаад хөдөлчихсөн байхад араас нь гүйцэж очоод, бусад хөдөлгөөнд оролцогч жолооч нарт саад болоод янз бүрийн ааш гаргадаг хүмүүс бий. Тэд нэгэнт ачаад явж байгаа машиныг журмын хашаанаас очиж, торгуулиа төлөөд авахаас өөр замгүй.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …