“Guys” хамтлаг анх гарч ирсэн цагаасаа залуусыг байлдан дагуулсаар өдийг хүрсэн. Хамтлагийн гишүүдийн хувьд сүүлийн жилүүдэд дөрвөн гишүүнтэй уран бүтээлээ туурвиж байсан ч өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус хамтлаг шинэ клип гаргасан тухай мэдээлэл өгснөөс гадна тэд мөн албан ёсоор гурван гишүүнтэй болсон талаар мэдээлэл хийлээ.
Харин тус хамтлагийн харьяанд байсан Х.Бат Ундралын хувьд сар гаруй хугацааны өмнө хамтлагаасаа гарсан гэдгийг мэдэгдсэнээс гадна түүнийг хар тамхины хэрэгт холбогдсон талаар асуухад энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй учир хуучин гишүүнийхээ өмнөөс мэдэгдэл хийх боломжгүй гэдгийг хэлсэн юм.
Тус хамтлаг энэ удаад “Goodluck” дуугаа клипжүүлэн үүндээ Монголын улс соёлын олны танил эрхмүүдийн тоглуулсан талаараа ийн хэвлэлийн хурал хийжээ.