Төрсөн эцгийгээ унтаж байхад нь хутгалжээ

 hutgaСүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Архи ууж биеэ хянах чадваргүй болсон үедээ ойр дотны болон гэр бүлийн хүмүүсээ хүндээр гэмтээх хэрэг сүүлийн үед их гарсаар байгаа.  Өнгөрсөн амралтын өдрөөр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ төрсөн эцгийгээ хутгалж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ.

 Тодруулбал, тус дүүргийн иргэн Т-г гэртээ унтаж байхад нь төрсөн хүү Б нь архи ууж согтуурсан үедээ далан тус газар нь хутгалж гэмтээсэн байна. Одоогоор гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Д.Гэгээ Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …