Зургадугаар сарын 3-нд төрсөн хүмүүс “Дурсамж” хамтлагийн тоглолтыг үнэгүй үзнэ

97212

“Дурсамж” хамтлаг 16 жилийн төрсөн өдрөө тэмдэглэн, “Илчилж амжаагүй хайр” тоглолтоо хийх гэж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.  Энэ сарын 3-нд тэд ONE EVENT HALL-д нэгэн үдшийг сонсогч фенүүдтэйгээ хамт дурсамжийн далайд хөвж, уйлж бас инээж, хамтдаа бүжиглэн өнгөрүүлэх гэж байна. Тоглолтонд Дурсамж хамтлагийн үе үеийн 20 гаруй хит дуунууд дуулагдахаас гадна урилгаар GUYS хамтлаг, Салхи хамтлаг, MR Dogs хамтлаг, MADNESS хамтлаг,  KIWI хамтлаг, КАМЕРТОН хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ нар оролцоно.

Билетийг 1900-1188 болон www.easyticket.mn үнэгүй хүргэнэ. Мөн MISSHA брендийн бүх салбар дэлгүүр дээр зарагдана. Тасалбарын үнэ 20.000 төгрөг бөгөөд шар айраг үнэгүй дагалдуулж, тоглолтын тасалбараар тухайн өдрөө M1NT CLUB-т таксгүй нэвтрэх боломжтой юм байна.

Тоглолтын бас нэг гэнэтийн бэлэг нь тухайн өдөр төрсөн сонсогчид өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирснээр үнэ төлбөргүй үзэх эрх бэлгэнд авна. Түүнчлэн тун удахгүй эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Илчилж амжаагүй хайр” тоглолтын орлогын тодорхой хэсгийг асрамжийн газрын багачуудад бэлэг, дурсгал авахад зориулах аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …