Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Үндэсний үйлдвэрлэгч Түмэн Шувуут ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нь ЭХЭМҮТөвийн Хүүхдийн Эмнэлэгтэй “Хүүхэд бүр эрүүл байг” аяныг өрнүүлсэн.
Монголынхоо бяцхан үрс, тэдний гэр бүлд эрүүл энх аз жаргал авчрахад хувь нэмрээ оруулах сайн үйлсийг дэлгэрүүлэх санаачлалын хүрээнд Түмэн Шувуут ХХК 6,10,12,30 ширхгээр савласан өндөг нэг бүрээс таван төгрөгийг 1 жилийн хугацаанд хуримтлуулан тус эмнэлэгт хандан эмчлүүлэн, оношлуулж байгаа бяцхан үрсэд шаардлагатай эмчилгээ оношилгооны багаж төхөөрөмж худалдан авахад зарцуулах гэрээ байгуулан аяныг эхлүүлсэн.
Өнөөдөр тус аяны хүрээнд цугласан мөнгөөр Эх Үрсийн баярыг угтан тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсэд шаардлагатай эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж байна.