Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол улсын анхны олимпийн аварга анхны хос медальтан Найдангийн Түвшинбаяр аваргын төрсөн өдөр тохиож байна.
1984 оны энэ өдөр олимпийн аварга маань Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д. Цэнд-Аюуш нарын долоон хүүхдийн отгон хүү болон төрсөн.
Хар багаасаа үндэсний үндэсний бөхөд дуртай байсан Н. Түвшинбаяр 2002 онд 16 настайдаа өсвөр бөхийн УАШТ-д түрүүлж, 2003 онд идэрчүүдийн үндэсний бөхийн УАШТ-ээс хүрэл медаль зүүж, удалгүй Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цолтой залуу хүчтэн болсон түүхтэй.
Аварга маань “Бээжин-2008” олимпод аваргалж, Монголчууд бидний хоёр зууны турш тээсэн “Олимпийн аварга” гэх хүсэл мөрөөдлийг биеүүлж, баяр баясал, аз жаргал, эх орондоо элэг нэгт Монголчууддаа авч ирж байсан түүхтэй.