Муу жолооддог бүсгүйчүүдэд зориулсан авто-зогсоол байгуулжээ

xw_1261694

Хятадын зүүн-өмнө зүгт орших Цзянси мужид машин муу жолоодон, паркинг хийхдээ тааруу жолооч бүсгүйчүүдэд зориулсан авто зогсоолууд бий болсон байна. Иймэрхүү зогсоолын талбайн хэмжээ нь энгийн зогсоолынхоос 50% өргөн бөгөөд олон нийтийн зүгээс янз бүрийн санал бодол ирж байна хэмээн Xinhua-д мэдээлжээ.

Одоогоор иймэрхүү “эмэгтэй” зогсоолууд харьцангуй цөөхөн тоотой байгаа хэдий ч хэрэв үнэхээр эрэлт хэрэгцээтэй нь батлагдвал тоог нь нэмэгдүүлэх болно гэж орон нутгийн эрх баригчид өгүүлсэн байна.

Харин олон нийтийн сүлжээнийхэн энэ зогсоолын талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд Weibo-ын нэгэн хэрэглэгч гэхэд, “Эмэгтэйчүүд ижил тэгш эрхийг л хүсдэг болохоос илүү давамгайлах ёсгүй. Тэд эрчүүдтэй адил эрхтэй байх ёстой” гэсэн байна.

Одоогийн байдлаар, Чунцинь, Шицзяжуан, Шанхай зэрэг хотод том дэлгүүрүүдийн гадаа эмэгтэйчүүдэд зориулсан тусгай авто зогсоолууд байдаг аж.

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …