Дуучин С.Наран амьд тоглолтоороо “Club 24”-д бут авна

204dd118d34c916f9a6d549c26f2b6b3Их хотын залуусын очих дуртай газар нэгээр нэмэгдэж, халуун хоол, амьд хөгжмийн тоглолтоор бэлэг барьсаар байгаа билээ.

Тодруулбал, Хан-Хөхий Түшээд ХХК-ны захирал С.Батгэрэл, Дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгистэй хамтран Монголдоо анхны 24 цагийн халуун хоолтой “Club 24” рестораныг нээж, эрхэм үйлчлүүлэгч нараа хүлээн авч буй.

Тус ресторанд долоон хоногтийн Баасан гариг бүр амьд тоглолт болдог. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн залуусыг доргиож, хамтдаа бут авсан дуучин бол МУСТА Т.Дэлгэрмөрөн.

Харин энэ баасан гаригийн амьд тоглолтыг залуустаа хэн бэлэглэх бол? Тэгвэл олны хайртай, фэнүүд нь хүсэн хүлээж байдаг поп дива С.Наран гэнэ шүү.

Өвөрмөц дуу хоолойгоороо сонсогч фэнүүдээ огшуулж чаддаг С.Нарантай хамт нэгэн оройг дуулж, бүжиглэж, доргио өнгөрүүлэнгээ, дээд зэрэглэлийн тогооч Г.Тэнгисийн гарын хоолыг зооглох боломжтой.

Дашрамд дуулгахад, “Club 24” бүтэн жилийн турш эрхэм үйлчлүүлэгч нартаа таксгүй үйлчилж байгаа юм.

Эх сурвалж: cityinfo.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …