Тhe Australian-д мэдээлснээр эрдэмтдийн олон улсын баг бүхий л хорт хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэх “универсальный вакцин” бүтээж байгаа ажээ. Энэ эм бүхий л төрлийн хорт хавдрын эсрэг үр дүнтэй тэмцэх болно гэдгийг тус сонин онцлон тэмдэглэсэн байна.
“Майнцын Их сургуулийн судалгааны хэсгийн ахлагч, Иоганн Гутенберг Угур Сахин /Johannes Gutenberg Ugur/ -Бид анх удаа байна нано материал ашиглан судсаар хийдэг вакциныг амжилттай бий болголоо хэмээн өгсөн ярилцлагадаа хэлжээ. – Зарчмын хувьд, бид вакциныг хавдрын ямар нэгэн тохиолдол бүрийн эсрэг хэрэглэж болох тухай ярьж байна” гэжээ.
Эрдэмтэн тэрбээр хэлэхдээ, бид хорт хавдараас урьдчилан сэргийлэх зорилготой биш, харин тэдгээрийг эмчилгээнд хэрэглэх идэвхтэй “эмчилгээний шинж чанартай” байна гэлээ. Түүний хэлснээр, вакциныг хулгана болон зовж шаналсан цөөнгүй хүмүүст хэрэглэснээр “ирээдүйтэй туршилт” болохыг аль хэдийн баталсан байна.
Гэсэн хэдий ч, эдгээр өвчтэй хүмүүсийн биед хэрхэн нөлөөлсөн эцсийн үр дүн нь нэг жилийн дараа мэдэгдэх аж. Үүний дараа судлаачид өвчтэй хүмүүст илүү өргөн цар хүрээтэй шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү эрдэмтдийн олон улсын бүлгийн ажлын тайлан Nature сэтгүүлийн сүүлийн дугаарт хэвлэгдсэн байна.
gereg.mn