Газрын тосны салбарын 75 жилийн ойн спортын арга хэмжээнд “Петровис” ХХК түрүүллээ

Монгол улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, компаниудын дунд спортын арга хэмжээг өнгөрсөн сарын 26-31-ний хооронд зохион байгууллаа.

 Арга хэмжээний хүрээнд шатар, боулинг, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, снукер биллиардын тэмцээн зохион байгуулагдаж, салбартаа тэргүүлэгч “Петровис” ХХК тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр хошуучилсаар Шилжин явах цомын эзэд боллоо. Харин хоёрдугаар байранд “Магнай трэйд” ХХК, гуравдугаар байранд “Шунхлай” ХХК орсон байна.

 Жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээнд энэ жил нийт 15 байгууллага, компанийг төлөөлөн давхардсан тоогоор 505 ажилтан, албан хаагчаас бүрдсэн 79 баг тамирчин оролцож, цар хүрээгээ тэлжээ.

Арга хэмжээг салбарын байгууллага, компаниуд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил ерөнхий зохион байгуулагчаар “Петровис” ХХК ажиллажээ. Тус компанийн харья “НИК” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан оныг газрын тосны салбар үүсгэн байгуулагдсан оноор тооцож тэмдэглэдэг нь “Петровис”, “НИК”-ийн хувьд давхар баяртай өдрүүд болдог байна.

1465173473_df-1

   Монголын газрын тосны компаниуд нь нийгэм, эдийн засагт томоохон байр суурийг эзэлж, “ТОП 100” аж ахуй нэгжийг байнга тэргүүлж байдаг. Сүүлийн жилүүдэд газрын тосны олборлолт маш эрчимтэй өсч, өнгөрсөн онд 1.1 сая тоннын олборлолт хийсэн нь үйлдвэр байгуулах боломжийг нэмэгдүүлж байгаа талаар салбарынхан онцолж байв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …