“Хаврын урь” 2 дахь биеэ даасан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

13269287_1021132051269106_7632729186820774593_n4291637012016-06-06-12-27[www.urlag.mn]

Монголын Уран Зургийн Галерейн захирал,  уран бүтээлч, Н.Батбаатар “Хаврын урь” 2 дахь биеэ даасан үзэсгэлэнгээ уран зураг сонирхогч та бүхэнд дэлгэн толилуулах гэж байна. Тэрээр шинэ соргог зүйлсийн талаар эрэл хайгуул хийж  эх орныхоо тал хээр, ой тайга, хангай говийн нутгаар аялахдаа зүрх сэтгэлийг нь догдлуулсан байгаль дэлхийн нарийн дүрслэлээр таныг алс холын газар нутгуудаар аялуулах болно.

 Үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 6-р сарны 6-ны өдрийн 18 цагаас “Bluemoon” арт галерейд болно. Та бүхнийг хүрэлцэн ирж сэтгэл, оюунаа баясгана уу хэмээн урьж байна.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …