Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ?Сайхан биеийг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг.Гуя пропорцтой чанга хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.
Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?
Олон шалтгаан байж болох боловч, гол шалтгаан нь аарцагны ясны далийлт юм.Аарцагны яс далийвал хөлний ясны байрлал өөрчлөгдөж аарцаг хөл хоёрыг холбох булчингуудад илүүдэл дарамт үзүүлэх юм.Энэ нь эргээд аарцагны байрлалд нөлөөлж доод биений цусны эргэлт муудна.
Хүн алхахад гуя хэсгийн том булчинг хэрэглэж цусыг урсгадаг ба аарцагны ясны байрлал өөрчлөгдөж гуяны булчин сайн ажиллахгүйн улмаас урсах ёстой цусны эргэлт муудаж хөлөнд цус очихгүй болох юм.
Тэрнээс болж хөдөлгөөний дүнд үүссэн янз бүрийн илүүдэл хорт бодис урсаж гарахгүйгээр булчингуудад үлдэж,нэг үгээр хэлбэл гуянд хуралдах юм.Түүнээс болж гуя хавагнаж таргалалтын үндэс болно.
Энэ дасгалыг хийснээр 15хоногт 2см хасаж болдог ба өдөрт 12 минут л өөртөө зарцуулахад л болно.