Бөөрний дутагдлын үед илрэх чухал 5 шинж тэмдэг

Мэдээний зураг,

Хүний биеийн аль нэг эд эрхтэн хямарч, өвдвөл бие махбодь тэр аяараа л асуудалд ордог. Бөөрний тухайд бол хэрэв бөөр үүргээ биелүүлж чадахгүй, цуснаас хортой бодисыг шүүж, ялгаруулахаа байчихвал эрүүл мэндэд аюулын харанга дэлдлээ л гэсэн үг. Иймээс бөөрний дутагдлын үед ямар шинж тэмдэг илэрдэг, түүний сөрөг үр дагаваруудыг мэдээд авахад илүүдэхгүй юм.

1.Ядарч сульдах

Бөөр нь эритропоэтин хэмээх даавар ялгаруулдаг бөгөөд энэ даавар нь хүчилтөрөгчийг биеийн эд эс рүү дамжуулдаг цусны улаан эсийг үүсэхэд тусалдаг. Цусны улаан эс буюу эритроцит багасахын хэрээр хүн цус багадалтанд орж энэ нь хүнийг эцэж ядраах, цаашлаад эс хүчилтөрөгчийн алдагдалд ороход хүргэдэг сөрөг үр дагавартай аж.

2.Давсагны хэвийн ажиллагаа өөрчлөгдөх

Бөөрний хэвийн үйл ажиллагаа муудвал дагаад шээсний замын системд өөрчлөлт орж, хүн шөнө ойр ойрхон шээх, шээсний өнгө хэтэрхий цайвар болж өөрчлөгддөг.

3.Хавагнах

Ер нь бөөр бие махбодиос хэрэггүй хортой бодисыг шүүж, ялгаруулах байтал энэ үйл явц алдагдаад ирэхээр илүүдэл шингэн биеийн хэсгүүдэд буюу нүүр, гар, хөл, шагай, шилбэнд хуримтлагдаж хаван үүсгэдэг.

4.Хуурайшилт, тууралт, загатнаа

Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдаж цусанд хортой бодисууд хуралдсанаар арьс хуурайшиж, арьсанд дээр загатнаат тууралтууд гарч эхэлдэг. Энэ шинж тэмдгийг та тоолгүй өнгөрч огтхон ч болохгүй шүү.

5.Ууц нуруугаар өвдөх

Ууц нуруугаар өвдөж эхлэхэд бөөртэй холбоотой асуудал үүсч байна хэмээн ихэнх хүмүүс мэддэг. Ингэхдээ эхлээд ууц нурууны нэг талаар өвддөг байсан бол цаашлаад ирэхээр хоёр талаар өвддөг болдог. Ихэвчлэн та аль нэг талаараа голдуу унтдаг бол тэр талаар илүү хүчтэй өвддөг гэсэн үг.

Бөөртэй холбоотой асуудлыг шийдэж, бөөрний үйл ажиллагааг сэргээхийн тулд өдөр тутмынхаа амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж, эрүүл хоол хүнс хэрэглэхийг зөвлөе.

Түүнчлэн шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэн, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэндэд тустай хүнс хэрэглэснээр энэ бүх асуудлаас ангижирч чадна гэдгийг мэдэж байх нь чухал юм.

Эх сурвалж: www.mongolcom.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …