Өнөөдөр болох үйл явдлууд

ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ

08.30 цагт: “Бондын бүтээн байгуулалт” буюу Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт “Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд”, “Жижиг дунд үйлдвэрлэл”, “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд” гэх мэт 21 илтгэл тавигдана. Утас: 8805049, 86565055

ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР

09.00 цагт: “Нийгэм, эдийн засгийн хөгжил-статистикийн хэрэглээ практикт” сэдэвт олон улсын анхдугаар симпозиумыг улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас зохион байгуулна. Утас: 99045949

БАРИЛГА, ХОТ, БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

09.00 цагт: 2016-2019 онд хэрэгжүүлэх “Монгол Улсын Барилгын салбар дахь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ” төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно. Даян дэлхийн байгаль хамгаалах сан (GEF)-ийн дэмжлэгтэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх уг төсөл үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх замаар барилгын салбар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зах зээлийн өөрчлөлтөд түлхэц үзүүлэх зорилготой юм.

“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Аж үйлдвэрийн яам, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар хөгжил” бизнес форум “Даймонд” танхимд эхэлнэ. Форумаар төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Нийслэлийн үйлдвэрлэл технологийн паркийн ерөнхий төлөвлөгөө, Дэлхийн үйлдвэрлэл, технологийн паркууд, Монгол Улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбар, Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн экопарк, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв төсөл зэргийг хэлэлцэнэ. Утас: 99023377

“ПРЕМИУМ ПАЛАС” ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос “Инженерийн МЕГА төслийн хэрэгжүүлэлт: Олон улсын туршлага” сэдэвт олон улсын семинар болно. Семинарт Япон болон Тайван улсын МЕГА төслийн хэрэгжүүлэлт, түүнд Засгийн газар болон барилгын компаниудын хоорондын зохицуулалт хэрхэн явагддаг, Ногоон буюу ухаалаг хотын төслийн менежементийн талаар, мөн манай улсад хэрэгжиж буюу Эгийн голын УЦС төслийн тухай илтгэлүүд тавигдана. Тус семинарт Япон, Солонгос, Тайвань, Филиппин зэрэг улс орны Барилгын салбарын томоохон төлөөлөгчид оролцох болно. Утас: 99112576, 99085635

ШӨХТГ-ЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨВ

10.00 цагт: Сонгуулийн тухай хуулийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна. Мөн сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалтыг ШӨХТГ хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

10.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурал эхлэнэ.Тус хурлаар Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай болон Малын эмийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ. Утас: 91887887

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДОН

11:00 цагт: “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрийн хүрээнд 16 хорооны Ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана. Утас: 99768993

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

12.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 319015, 319017

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос амжиргааны түвшин доогуур өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх бэлэглэх “1000 цүнх” challenge-д Банк бус санхүүгийн байгууллагуудаа нэгдэхийг уриалж мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Шударга сонгууль” ТББ-аас Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Зорчигч тээврийн нэгтгэлийн ҮЭХ-ноос Нийслэлийн удирдлагатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12.00 цагт: “Монголын чопперчин ахан дүүс” холбооноос Талын салхи мотофестиваль зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

12:00 цагт: Алтан үеийхэний бүтээсэн “Өнөр бүл” киноны ахмад уран бүтээлчид “Өнөр бүл өнөө цагт” кинонд сэтгэл ихээхэн дундуур, уг киног бүтээсэн уран бүтээлчдэд гомдолтой байгаа талаар мэдээлэл хийнэ.

ХАНГАРДИ ОРДОН

14.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, чадавхийг дээшлүүлэх богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийн тухай, Түрээсийн орон сууцны үйл ажиллагааны журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044

ПУМА ИМПЕРИАЛ ЗОЧИД БУУДАЛ

14.00 цагт: Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан “Төрийн бодлогыг дэмжих дэлхий нийтийн арга” сэдвийн дор семинар-хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99650498

“ШАНГРИ ЛА” ЗОЧИД БУУДАЛ

14.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэс, Австрийн Эдийн засгийн Танхимтай хамтран ээлжит “Монгол-Австрийн бизнес форум”-ыг зохион байгуулана. Австрийн талаас эрүүл мэнд, худалдаа, зөвлөгөө, автомашин (галын машин), тоног төхөөрөмж, хүнс, хүнсний тоног төхөөрөмж, инженерчлэл, банк зэрэг салбаруудын аж ахуйн нэгжүүд оролцоно. Утас: 99107440


МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ

15.00 цагт: “MICS 2016” Монголын бараа бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 99107440

МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО

15.00 цагт: “Барилгын Инженерүүдийн ордон” шав тавих ёслол болно. /БГД, 16-р хороо, Рамада зочид буудлын зүүн талд/ -нд болно. Утас: 99112576, 99085635

НҮБ-ЫН БАЙР

16.00 цагт: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ) нь Австри Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орны далайд гарах гарц: Энэтхэг-Балба Улсын жишээ” сэдэвт судалгааны тайлангийн төсөл танилцуулах арга хэмжээг зохион байгуулна. Утас: 88080619

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …