Зүрхний өвчинтэй хүмүүс улаан лоолийг хоол хүнсэндээ хэрэглэж байх хэрэгтэй,энэ ногоо нь судас, артерийн судсанд таатай нөлөөлж, эдгээр судсыг сэргээж чаддаг байна. Эрдэмтдийн ийм дүгнэлт “PLoS ONE” сэтгүүлийн эрдэм шинжилгээний өгүүлэлд нийтлэгджээ.
Юу гэвэл, томат нь цусны урсгалыг сайжируулдаг ликопин гэдэг пигмент агуулдаг байна.Липокин нь улаан лоолиос гадна, зарим хүнсний ногоо, жимс жимсгэнд, жишээ нь шийгуа, улаан перецэнд байдаг, гэхдээ бага хэмжээтэй агуулагддаг.
Эрдэмтдийн туршилтад 36 эрүүл хүн болон зүрх-судасны өвчинтэй 36 хүн оролцсон байна.Судалгаанд оролцогчид нэг бол ликопин агуулсан бэлдмэл, эсвэлхуурамч эм ууж байжээ.Ингэснээр липокин бүхий эм уусан өвчтөнүүдийн 53%-ийнх нь цусны урсгал сайжирсныг бүртгэж авсан байна.
Улаан лооль дахь липокины чухамхүү өндөр агууламж нь Газрын дундад тэнгисийн хоолны дэг баригчдад зүрх-судасны өвчнөөр цөөхөн өвчлөхөд тусладаг байна гэж судлаачид үзжээ.
bataar.mn